VIII

427 67 17
                                    


"Юүта" хэмээн гэнэт Тэюун түүнийг дуудахад Юүта "Айн бэ?" гэж уйдсан өнгө аястай хариуллаа.

Тэюун "Би гадуур гарч хяналт тавих хэрэгтэй байна, чи түүнийг сайн харж байгаарай! Зугтаалгаж болохгүй шүү" хэмээн тушаасан байдалтай айлдахад Юүта хөнгөн инээд алдаад "Зугтах юм болов уу даа? Чи сүнсийг нь өгөхөөс нааш чамаас салахгүй янзтай байсан даа"

Тэюун залхсан байдалтай "Ямар ч байсан сайн харж байгаарай! Намайг ирэхэд тэр гэрт байхгүй бол чиний хар толгойтой ярих болно шүү" гэж сүрдүүлэн хэлээд тэрээр гэрээсээ гаран одов.

Тэюуныг гарсны дараагаар Акира өрөөнд нисэж орж ирээд Юүта гийн сууж буй буйдангийн гарын түшлэг дээр суугаад "Энэ нэг юм одоо сахиусан тэнгэртээ санаа зовоод байгаа юм уу хаашаа юм? Хэзээ ийм байлаа даа? Хэзээ ч хүн амьтанд санаа тавихгүй мэт аашилдаг байсан одоо гэнэт ийм болж гэнэ" гээд далавчаа энгэртээ зөрүүлэн тэвэрлээ.

Буйдан хэвтэж байсан Акико нүдээ нээгээд "Чи дуугүй хошуугаа татаж үз" гэж загнахад Акира "Яах гэж энэ өмхий муурыг энд авч ирсэн юм бэ? Тамд үлдээхгүй" гэж гомдонгуй өгүүлэв. Акико гийн уур нь хүрсэн аятай "Хэдэн өдийг чинь таслаад тавьчихна шүү" гэж заналхийлэв.

Юүта "Залуусаа одоо больцгоо" хэмээн хоёр амьтны хэрүүлд цэг тавих гэж оролдох боловч Акико түүн рүү ширтээд "Би залуу биш" гэж хэлээд Юүта гийн өөдөөс самардав. Юүта нүдээ эргэлдүүлсээр "Эзэн шиг ээ ааш муутай амьтад" гэж амандаа бувтнана.

Харин энэ үед дээд давхарт Чонса нойрноосоо сэрээд нүдээ нээн харвал тэрээр Тэюуны орон дээр хэвтсэн хэвээр байх аж. Өчигдөр орой чигтээ нам унтчихсан бололтой гэж бодсоор тэрээр өндийж суугаад аяархан хоёр хөлөө газар буулгав. Чимээг чагнавал энэ гэрт ганцаараа байгаа мэт нам гүм байх агаад тэрээр босож зогсоод өрөөнөөс гарлаа.

Мэдээж Тэюуныг хайхаар шүү дээ... Түүнд өөр хийх зүйл байх биш тэрээр өөрийн сүнсээ авч байж л буцна. Чонсаг доош буухад чөтгөр гуай огтхон ч харагдсангүй шүү, гарчихсан юм байх даа гэсэн бодол түүний толгойд төрнө.

Тэр хавиар холхин зочны өрөөнд ороход үл таних залуу буйдан дээр сууж байх бөгөөд тэрээр хажууд нь хэвтэж буй Акико гийн нурууг нэг гараараа илж байлаа. Юүта Чонсаг орж ирснийг мэдэрсэн бололтой толгойгоо өндийлгөн Чонса руу хараад инээмсэглэх нь тэр.

Юүтаг ажиж байсан Чонса шууд түүнийг хүн биш байна, Тэюуны адил чөтгөр байна гэж бодох боловч түүнд ямар айдас төрөхгүй байх аж. Тэдний чимээгүй байдлыг Юүта эвдэн "Сэрчихсэн үү?" гэх ойлгомжтой асуултыг асууна. Чонса том хар нүдээрээ түүн рүү ширтсээр "Тийм ээ, Тэюун хаана байна?" гэж шууд асууж орхилоо.

Angel 1004Where stories live. Discover now