XXIII

348 64 3
                                    




Чөтгөрийн эзний амьдралыг гэрэлтүүлэх сахиусан тэнгэр диваажин руу буцаад аль хэдийн сар болсон байлаа. Одоо ч түүнээс сураг чимээ байхгүй байх агаад түүнийг яагаад дэлхий рүү ирэхгүй байгааг гайхахаас илүүтэйгээр одоо болтол залхаж, итгэл найдвараа алдалгүй хүлээх чөтгөр өөрийн үйлдлээ гайхах аж.

Түүнд бүх зүйл байгаа, бүр үнэхээр бүх зүйл байгаа хэдий ч тэрээр юу ч үгүй хоосон мэдрэмж дунд живж байгаа мэт санагдана. Өөрийн  мэдрэх энэ тавгүй мэдрэмж нь түүнийг бухимдуулж уурыг нь хүргэх улмаас тэрээр уур бухимдлаа гаргах гэж там руу байнга явсан билээ. Гэвч тэрээр одоо залхаж байв. Хэчнээн бусдыг тамлаж уур бухимдлаа гаргах гэж оролдсон боловч түүний мэдрэх эдгээр мэдрэмжүүд огтхон ч гадагшлахгүй байлаа.

Аргаа бараад ходоодоо дэлбэртэл хоол идэж давсгаа хагартал юм ууж үзлээ, ямар ч нэмэр алга энэ дотор хоосон хэвээр. Хүмүүсийн архи хүртэл  ууж үзсэн боловч чөтгөрийн хувьд онцгой санагдах нэгэн бяцхан сахиусан тэнгэрийг өгүүлэх сэтгэлийг мартагдуулахад хангалттай хүч биш байсан юм. Яаж ч хичээсэн тэрээр гунигт автаж санаа алдан "Хэн нэгэн рүү тэмүүлж түүнийгээ бараадаж суух нь нөгөө санах мэдрэмж гэдэг нь үү?" хэмээн өөрөөсөө цөхөрсөн өнгө аястай асуулаа.

"Миний ойлгосноор тийм бололтой, би Чонсаг санаад байх шиг байна" ийн өөрийн санасан сэтгэлээ хүлээн зөвшөөрч бяцхан сахиусан тэнгэр зүгээр байгаа эсэхэд санаа зовж эхлэв. Буцаж ирвэл заавал над дээр ирнэ гэсэн шүү дээ. Тэр худлаа ярьж хэлсэн үгнээсээ буцах нэгэн лав биш, тийм атал яагаад ирэхгүй байгаа юм бэ? хэмээн бодолдоо дарагдаж хэрвээ болдогсон бол  диваажин рүү очоод уулзах юмсан гэсэн хүслийг тээнэ.

"Надад үнэхээр хүлээхээс өөр арга байхгүй гэж үү?" хэмээн өгүүлэн санаа алдахад "Хүлээлт хүнд сургамж өгдөг юм шүү. Сайн хүлээ, гэхдээ чи  надтай цуг аав дээрээ очиж болохгүй юм уу? Би үнэхээр гэртээ харимаар байна" хэмээн Юүта найздаа хандан арга мухардсан янзтай гуйж эхэллээ.

"Аав дээр очвол юу болохыг чи мэднэ, надад тийм эрсдэлтэй зүйл хийх бодол алга" ийн Тэюун найзыгаа харж үзэх шинжгүй хэрцгий хариултыг өгөх нь тэр. Юүтагийн царай урвайж "Гэхдээ би гэртээ харимаар байна шүү дээ" гэсээр гомдол гаргахад Тэюун тийм гэхийн аргагүй харцаар түүн рүү хараад "Ийм үед чи хүртэл намайг орхиж явах нь уу?" гэх асуултаараа найзыгаа хэлэх үггүй болголоо. Аргагүй шүү дээ, уур хилэнгээс өөр ямар ч мэдрэмж мэдэрдэггүй найз нь анх удаа ингэтлээ цөхөрч ганцаардаж байгаа нь энэ байхад.



Angel 1004Where stories live. Discover now