II

544 81 21
                                        

Хөлд минь газар мэдрэгдэх мөчид нүдээ удаанаар нээгээд харвал бид эмнэлгийн дээвэр дээр ирчихсэн байв. Чөтгөр хоолойгоо засахад нь би гэнэт түүний хүзүүнээс чангаар зуурсан байгаагаа санан шуудхан гараа суллан түүнээс холдон зогслоо.

"Нэг муу жул амьтныг иймэрхүү ажилд явуулаад энэ Жонү бүр манарч дуусаа юу?" гэж тэр ихэд ёжлохын зэрэгцээ гайхсан байдалтай хэлэх нь миний дургүйг хүргэнэ. Өөрийнхөө жул гэдэгтэй эвлэрч байгаа ч энэ чөтгөр хэн болчхоод манай Жонү ахлахыг ингэж муугаар хэлээд байдаг байна аа.

"Чи байгаагүй бол би түүний сүнсийг авах байсан юм. Өөрөө мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан надад саад болчхоод ингэж хэлэх чинь их бүдүүлэг биш гэж үү?" хэмээн түүнд хэлчхээд дээврийн өнцөг рүү явах замдаа далавчаа гаргах гэж хичээнэ.

Нэлээд хичээсний эцэст нэг юм далавч минь гарч ирэн яг нисэх гэтэл өнөөх чөтгөр чинь ардаас "Хаачих нь вэ?" гэх нь сонсогдон эргэж хартал юу ч болоогүй мэт хээв нэг зогсож байв. Нүдээ эргэлдүүлсээр "Өөрийн авах ёстой сүнсээ очиж авъя" хэмээн хариулчхаад урагш харан үсрэхдээ бэлдэв. 

"Энэ үү?" гэх инээдээ барьж ядсан түүний хоолой сонсогдох мөчид би зогтусан яагаад ч юм цаанаасаа муу совин татах нь дэндүү түгшүүртэй мэдрэгдэнэ. Гүнзгий амьсгаа аван гаргаад түүний гартаа барьж буй зүйлийг сайн харвал болор ампул байх нь тэр. Байж боломгүй юм! Би түүнийг зөвхөн диваажингийн номын сангийн номон дээрээс л харж байсан болохоос биш бодитоор нь харж байсан удаагүй шүү дээ. 

Болор ампул гэдэг нь маш ховор шидэт болроор хийгдсэн жижигхэн лонх шиг хэлбэртэй зүүлт байдаг ба сүнсийг сорж аваад дотроо шингээж хадгалж чаддаг тул нэг ёсны сүнс хорих боломжтой зэвсэг гэж хэлж болох билээ. Болор ампул дотор орсон сүнс өөрөө гарч чадахгүй тул явах ёстой газар луу гаа ампул дахин нээгдэх хүртэл явж чадалгүй хоригддог. Там түүний хажууд хамаагүй дээр гэх яриа ч чихэнд дуулдаж байсан юм байна.

Би балмагдаж тэвдэн "Хүүе ээ яаж байгаа юм бэ? Түүнийг тавьж явуул" гэж түүнээс хүсэхэд тэр миний үгийг тоосон шинжгүй "Тэр одоо минийх болсон байхад би яагаад тавьж явуулах ёстой гэж?" гэх аж.

"Тэр бол миний сүнс! Тэглээ ч, тэр ямар ч гэм нүгэл үйлдээгүй байхад чөтгөр авч явах ёсгүйг мэдмээр л юм" гэж бага зэрэг түүнийг зэмлэнгүй хэлэхэд өнөөх чөтгөрийн нүүрэнд дахиад л ёжлонгүй инээмсэглэл тодрон "Чаддаг юм бол ирээд ав л даа" хэмээснээ шууд нисээд явчих нь тэр.

Angel 1004Where stories live. Discover now