Epilogue

556 95 43
                                    




Хэрвээ чөтгөр болон сахиусан тэнгэрийн сүнс дахин төрдөг байсан бол түүнтэйгээ дахин учрах боломжтой байсан даа. Ид шидийн мэт хүчтэй байгаад ч үхлийн эсрэг юу ч хийж чадахгүй мөхөс нэгэн болохоо ухаарсан.

Хамтдаа очдог байсан цэцэрлэгт хүрээлэнд хүргэх гүүрэн дээр алсыг ширтэн зогсох агаад хайрт нь түүнийг орхин одсоноос хойш хэчнээн их хугацаа өнгөрсөн болох талаар бодох аж. Түүнийхээ талаар бодоход мөнөөх чөтгөрийн нүдэнд түүний гэнэн цайлган царай болон сэтгэлийг нь дандаа гэрэлтүүлдэг инээмсэглэл нь харагдана.

"Тэюунаа хэлсэн бүхнийг чинь хийчхээд ирлээ" хэмээх Юүтагийн хоолой найзыгаа гүн бодлоос нь салгах агаад Тэюун алсыг ширтсэн чигээр "Сайн байна" гэж ямар ч сэтгэл хөдлөлгүй хариулав.

Найзынхаа гунигт байдалд санаа нь зовсон чөтгөр "Чи одоо жоохон амралт авахгүй юм уу? Тэр өдрөөс хойш өдөр шөнөгүй сүнсний наймаа хийдэг чөтгөрүүдийг цааш харуулах гэж их ажиллаа шүү дээ" ийн өгүүлэхэд Тэюун "Тэр минь сүнснүүдийг очих ёстой газартаа очоосой гэж хүсдэг байсан шүү дээ" гэх үгсийн ард хайртынхаа мөрөөдлийг үргэлжлүүлэн биелүүлсэн болохоо илтгэнэ.

Юүта санаа алдаад "Чи зүгээр үү?" гэхэд Тэюун түүний асуултыг үл тоон "Юүта чи одоо явж болно" хэмээн утгагүй асуултад хариулахгүй гэдгээ илэрхийлэв. Тэюуны гэнэтийн шийдвэр Юүтаг балмагдуулж тэрээр "Юу?" гэж гайхсан өнгө аястай асуулаа.

"Би хийх ёстой юмаа хийж дуусгасан одоо там руу явж аав дээр очъё доо, тийм болохоор чи буц даа" ийн өгүүлэхэд түүний царай бага зэрэг зөөлөрч "Хайрт дээрээ оч, санаж үгүйлэх мэдрэмжийг мэдэхгүй хувиа хичээгээд чамайг дэндүү удаан хажуудаа байлгасан байна" хэмээн хэлэх ч цаагуураа найзаасаа уучлалт гуйж байгааг маш сайн мэдэх Юүта баярлаж үхэх нь холгүй байв.

Энэ урт хугацааны дараа хайрт дээрээ эргэн очихоос гадна түүний хатуу сэтгэлтэй найз хайрын хүчийг мэдэрч бусдын мэдрэмжийг ойлгодог болсонд баярлаж байх аж. Тэрээр эргэлзэхгүй хайртынхаа зүгт алхаж эхлэхэд Тэюуны "Юүта" гэж дуудах нь сонсогдох агаад Юүта найз руугаа эргэж харлаа.

"Ядаж нэрийг нь хэлэхгүй юм уу?" гэхэд Юүта нөгөө нэг гэрэл цацруулсан инээмсэглэлээ тодруулаад "Ариса! Түүнийг минь Ариса гэдэг юм удахгүй Накамото Ариса болох болно" гэсээр баяр хөөр болсон чөтгөр зарлах нь тэр.

Тэюун гасалсаар "Золиг чинь Накамото Ариса гэнэ шүү? Гэрлээ ч үгүй байж!" ийн хариу заргалдах бол Юүта малийсан хэвээр "Удахгүй гэрлэх болно" гэж ихэд өөртөө итгэлтэй хариулав. Найзыгаа жаргалтай байгааг харах чөтгөрийн санаа амарч "Хүн юм уу? Хүний ёсоор гэрлэх юм уу?" ийн сониучхан лавлав. Хэрвээ тэр Чонсатай учраагүй бол яг энэ мөчид ийм асуулт асуухгүй байсан биз ээ.

"Тийм ээ!" хэмээн хайртынхаа талаар бодоход түүний нүүрнээс инээмсэглэл нь нэг хором ч алга болсонгүй. Тэюун халаасандаа гараа хийгээд найз руугаа ширтсээр "Хуримдаа урих юм уу?" гэж өгүүлэхэд ямар ч тушаасан өнгө аяс байхгүй байлаа.

Харин үүнийг сонссон Юүта шууд ярвайн "Галзуурсан биш юу гэж чамайг урьж байдаг юм. Хуримаа хийх гэж байхад бөөн чөтгөрүүд дуудаад л тэ? Манай хүн мэдвэл яана" хэмээн ёстой үгүй гэх хариултыг өгөв. Татгалзсан хариу Тэюуныг гомдоож урмыг нь хугалсан шинжгүй "Чөтгөр гэдгээ нуух хэцүү биш үү?"

"Учир нь олдоно доо би хэлсэн шүү дээ, хайрынхаа төлөө өөрийн далавч чөтгөрийн хүчнээсээ татгалзаж чадна аа гэж" хэмээн анх буцаж ирээд Тэюунд хэлсэн үгээ дахин давтах бөгөөд энэ удаад Тэюун Юүтаг яагаад ингэж хэлж байгаа болохыг ойлгосон юм. Тэюун хөнгөн инээгээд "Энэ бүх хугацаанд би өөрийгөө яаж амьдарч байсныг гайхаж байна. Дэндүү утгагүй хоосон амьдарч байснаа мэдсэнгүй"

Найзынхаа сэтгэлийн үгсийг сонссон Юүта уулга алдсаар "Манай Тэюун бүр их юм үзжээ" гэж найзыгаа шоолоход Тэюуны харц зөөлөрч "Би магадгүй ааваас өөр байх" гэх үгс дахин яагаад ямар ч хайр мэдрэх чадалгүй үхлийн бурханы хүү нэгэн сахиусан тэнгэрт сэтгэл алдарсан болох асуултыг сөхнө.

"Энэ бүхний үнэнийг мэдэх цаг ирэх байх аа, гэхдээ би хэзээ ч нэг сахиусан тэнгэр чиний төлөө өөрийгөө золиослоно гэж бодож байгаагүй. Амьдрал их хачирхалтай юм" Тэюун толгой дохин санал нийлж байгаа болохоо илэрхийлэв. Гэнэт нэг зүйлийг санасан мэт Юүта руу нухацтай хараад "Чи хүчнээсээ татгалзаж болохгүй шүү хэдий тэтгэвэртэй гарсан ч бидэнд хэрэгтэй"

Юүта инээд алдсаар "За ойлголоо" гэснээ нухацтай царайлан "Аав чинь дуудах үед хамаг юмаа хаяад, ямар ч хэл сураггүй алга болчихсон болохоор Арисагийн санаа нь зовж байгаа, тиймээс хурдхан түүн дээрээ очихгүй бол болохгүй нь" хэмээн яаран алхах бөгөөд мөрөө давуулан "Хэрэгтэй юм байвал дуудаарай баяртай" гэж орилсоор одов.

Харин Тэюун дахин алсыг ширтэн хоцрох агаад "Чи одоо надтай хамт байсан бол би ингэж ганцаардлыг мэдрэхгүй байсан байх даа?" хэмээн санаа алдаад "Чи одоо хаана байгаа бол? Болдогсон бол яваад очих юмсан" ийн өгүүлэхэд түүний ямар ч сэтгэл хөдлөлгүй харцанд гуниг тодрон "Далавч минь хүргэж өгч чадахгүй, шилждэг хүч минь аваачиж чадахгүй тийм л газарт байгаа чамайг санаж байна"

Angel 1004Where stories live. Discover now