XI

387 65 22
                                    

"Толгой толгой, толгой яагаад ингэж аймаар өвдөөд байна аа" хэмээн бяцхан сахиусан тэнгэр амандаа бувтнан толгой нь зодуулсан мэт аймшигтай ихээр өвдсөнөөс болж нойрноосоо сэрж байлаа. "Яагаад толгой ингэж аймаар өвддөг билээ? Би үхлийг мэдэрч үзээгүй ч яг ингэж мэдрэгддэг байх аа" гэж үглэсээр арай гэж өндийгөөд орны толгой налж суув.

Тэрээр урд шөнө нь юу болсон талаар бодож байтал өрөөний хаалга онгойн Тэюун орж ирлээ. Чонса нэг гараараа толгойгоо барьсаар түүн рүү харвал чөтгөр гуай нэг гартаа аягатай юм нөгөө гартаа цагаан даавуу мэт ямар нэгэн зүйл барьчихсан байгаа харагдана.

Тэюун явсаар орны буланд ирж суугаад орон дээр цагаан даавуу шиг юмаа тавин аягатай зүйлээ Чонсагийн ам руу ойртуулан "Май энэ бол шар тайлах зутан" гэж тайлбарлаж өгөхөд Чонса гайхсан байдалтай "Шар тайлах аа? Тэр нь яадаг юм? Бас яагаад толгой минь ингэж аймаар өвдөөд байгаа юм бэ?" гэсээр түүнийг асуултаар булж орхив.

Тэюун нүдээ эргэлдүүлсээр "Хэн чамайг Юүтаг дагаж архи уу гэсэн юм. Сахиусан тэнгэрээ ч хатдаа, муу задарсан амьтан! май үүнийг идээд хэвт" хэмээн зэмлэж аягатай зутангаа ширүүхэн үйлдлээр Чонсад өглөө.

Чөтгөрийн үйлдэл түүнд бүдүүлэг санагдаж байсан ч өвдөлтөөсөө болоод түүний өөдөөс юм хэлэх ч тэнхэлгүй байх аж. Мөн тэрээр архи ууна гэдэг чинь их муу зүйл юм байна дахиж уухгүй ээ гэж өөртөө амлалт өгөөд Тэюуны авч ирсэн зутангаас бага багаар халбагадан ам руугаа хийнэ.

Тэр босож зогсоод ташаагаа тулан "Ёстой задарсан золиг юм аа. Эмэгтэй хүүхэд байж, за эмэгтэй хүнээ байг ээ! Сахиусан тэнгэр байж яаж ийм байж болдог байна аа?" гээд хөмсгөө зангидан Чонсаг загнах бол загнуулж буй сахиусан тэнгэр яагаад Тэюуныг ингэж аашлаад байгааг ойлгохгүй байсан юм.

Ууртай чөтгөр үргэлжлүүлэн "Аан бас энэ, чамд хувцас авч ирсэн. Наадахаа идчихээд солиод өмсөөрэй, шидэт утсаар хийгдсэн хувцас болохоор нисэхэд амар" гээд нөгөө цагаан давуу шиг зүйлээ шартаж буй сахиусан тэнгэрийн өвөр дээр тавилаа.

Чонса зутангаа уунгаа "Чи яаж?" хэмээн түүнийг шидэт утсаар хийгдсэн цагаан даашинз авч ирсэнд гайхан асуух бөгөөд Тэюун дахин нүдээ эргэлдүүлсээр "Тэюун би өөрийн биеэр тамаас ийм юм олж ирж байхад та гуай архидаад алга болсон байдаг юм" гэж хэлээд уураа барин гүнзгий амьсгаа авав.

"Тамд иймэрхүү эмэгтэй хүний цагаан даашинз тэр болгон олддоггүй! Ёстой ховор бараа харин би тулдаа олж ирж байхад!" гэж хэлэхдээ түүний гаргаж байсан нүүрний хувирал түүнийг ямар их зүйлийг туулж байж энэ хувцсыг олсоныг илтгэх шиг.

Angel 1004Where stories live. Discover now