VI

389 73 29
                                    

Чөтгөр гуай гэнэт алга болсны дараа чөтгөрөө хайсаар л тэрүүгээр тэнүүчилнэ. Гадаа ч харанхуй болж эхэлж шөнө болохоос өмнө чөтгөрөө олчих юмсан даа гэсэн бодолтой тэрүүгээр холхив. Гэртээ харьсан юм болов уу? гэхдээ тэр машинтай ирсэн юм чинь шилжиж харихгүй дээ...

Машин.. Машин нээрээ машин! Би машин дээр нь очоод хүлээж байхад болох юм байна хэмээн бодсоор машин руу явахаар шийдэв. Гэвч түүнийг хайж явж байхдаа машин тавьсан газраасаа бүр холдсон болохоо сая анзаарлаа.

Машинаа хаана тавьснаа санах гэж хичээн замаа хайсан ч буцаж явах замаа олсонгүй. Хэрвээ ингэх ээ мэдсэн бол ирсэн замаа сайн анзаарах байсан юм гэж өөрийгөө зүхсээр яахаа мэдэхгүй харсан зүг рүүгээ алхана.

Хэсэг хугацаанд алхсаны эцэст миний явж буй зам нэг л биш санагдаж муу совин татаж эхлэв. Энэ гудамжнууд улам нарийсаад улам харанхуй бүрэнхий болоод байх чинь бас энэ үнэр...

Нэг тийм үл таних үнэр мөртлөө нэг тийм танил үнэр үнэртээд байх чинь ээ, би яавч ганцаараа биш байна даа. Дороо зогсоод нүдээ гүйлгэсээр эргэн тойрноо сайн ажигласан боловч хэн ч харагдахгүй байв. Гэхдээ би үнэхээр ганцаараа биш байна гэхдээ ийм нам гүм хүнгүй гудамжинд хэн ийм аяархан явдаг байна аа? Хүн лав ингэж явахгүй дээ.

Гэнэт миний хүзүүнд хэн нэгний халуун амьсгал мэдрэгдэх агаад би цочиж хурдтай эргэж хараад түүнтэй харц тулгарах нь тэр. Гэнэтийн дайралтад бэлэн бус байсан улмаас амьсгал минь түгжирч айсандаа аяархан хойш алхаж байлаа. Алив далавч минь гараад ир л дээ ийм үед шууд гарч ирэх хэрэгтэй шүү дэа гэж дотроо далавч минь гарч ирээсэй гэж залбирна.

Хэрвээ нисэж чадахгүй бол гүйе гэж бодоод харсан зүг рүүгээ шууд гүйж эхлэх боловч мөнөөх үл мэдэгдэх этгээд чинь надаас илүү хурдан байж таарлаа. Тэрээр намайг гүйцэж ирээд хамгийн ойр байх хананд намайг шахан зогсов. Тоосгон хананд хүчтэй савагдсан тул нуруу өвдөж ёолох үед над руу дайрсан нөхөр нэг гараарай хоолойг минь боосон байсан учир амнаас минь олигтой авиа гарсангүй.

Хоёр гараараа түүний миний хоолойг боох гарыг суллах гэж оролдсон ч ямар ч нэмэр алга, тэр дэндүү хүчтэй юм. Хөлөөрөө тийчлэн түүнээс мултрах гэж оролдоход тэр биеэрээ намайг хананд улам ихээр шахан намайг улам л хөдлөх боломжгүй болгож орхив.

Тэр сул гараа явуулаад миний даашинзын захаас барьж аваад татаад урчхав, бурхан минь би ингээд үхэх юм гэж үү? Ганц ч даалгавраа биелүүлж чадаагүй явж байгаад ингээд хорвоо ертөнцөөс үүрд мөнх салах юм гэж үү? Сахиусан тэнгэрүүд, бид чинь дахиж төрдөггүй улс шүү дээ. Ганц олдсон амьдралдаа мундаг сахиусан тэнгэр болж амжилгүй нүд аних юм гэж үү?

Angel 1004Where stories live. Discover now