XX

334 61 6
                                    

"Тоглоомын парк" хэмээн нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулан өөрийн сахиусан тэнгэр лүү харвал "Вааааааа хоёулаа эд нар дээр тоглох юм уу, яасан гоё юм бэ? Баярлалаа Тэюунаа" гэсээр хэт их баярласандаа болоод шууд Тэюуныг тэврээд авах нь тэр. Чонсагийн гэнэтийн үйлдэлд чөтгөрийн сэтгэл уярах агаад тэрээр мишээн зогсохдоо бусдад тэврүүлж, үнсүүлэх мөн өөрөө үнсэх нь их дажгүй зүйл юм байна шүү гэж бодно. 

"Хоёулаа хаанаас эхлэх үү? Тоглох тоглоом зөндөө их байна" хэмээн эргэн тойрноо гялалзсан нүдээр ширтэн өгүүлэх нь анх удаа тоглоомын парк дээр ирж буй жоохон хүүхэд шиг харагдана. Тэюун нүдээ гүйлгэн сууж болох тоглоом хайж байгаад "Тэр галзуу хулганаас эхлэх үү? Чи айхгүй биз дээ?" гэж бага зэрэг санаа тавьсан аястай асуулаа.

Чонса түүний мөрийг цохиод "Юу ярина вэ? Би юу гэж айж байдаг юм. Би чинь зоригтой сахиусан тэнгэр байхгүй юу" ийнхүү хэлээд цээжин дээрээ гараа тавин ихэд бахархалтай царай гаргав. Тэюун түүний духыг нь няслаад "Том том дуугардаг болжээ. Чамайг олигтой нисэж чаддаггүй болохоор ийм юман дээр суувал айх юм болов уу гэж бодсон юм" гэж үнэнээ хэлэв.

Чонса огтхон ч айсан шинжгүй "Зүгээр зүгээр, би айхгүй алив явъя" ийн хариулаад Тэюуны гараас зулгаан галзуу хулгана руу гүйж эхлэв. Түүний ийм богино зайд гүйх нь хэчнээн их догдолж байгааг нь илэрхийлж буй тул Тэюун ямар ч гомдол хэлж чадсангүй.

Галзуу хулганад суусан мөчөөсөө хойш Чонса инээж орилсоор харин Тэюун ямар ч сэтгэл хөдлөлгүй байх бөгөөд тэрээр хажуудаа суух Чонса руу ширтсээр байлаа. Мэдээж Тэюун шиг хавцлын уруу нисэж байсан чөтгөрт галзуу хулгана бол сүртэй зүйл биш байх нь гарцаагүй. Харин түүнд Чонсагийн гаргах нүүрний хувирал болон хариу үйлдэл их таалагдаж байсан юм.

"Агаар дээр бас ингэж хөгжилдөж болдог байж ээ" хэмээн жуумалзаад "Ёстой янзтай" гэсээр инээд алдах нь яг л энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай нэгэн мэт байв. Тэюун амьдралдаа анх удаа ийм жижигхэн зүйлээс асар их таашаал авч баяр хөөрөөр дүүрдэг хүнийг харж байгаа билээ. Тэюун Чонсагийн мишээх царайгаас нүдээ үл салган "Энэ дүр төрхийг хэзээ ч мартмааргүй байна" гэж өөртөө шивнэв.

"Тэюун, Тэюун тэр юу вэ?" ийнхүү Чонса хажуудаа явах чөтгөрийг балбасаар анхаарлыг нь татах үед Тэюун Чонсагийн заасан зүг рүү хараад "Тэр үү? Аймшгийн байшин байгаа юм" гэж огтхон ч залхсан шинжгүй хариулав. Хэрвээ түүнийг тамд байхад хэн нэгэн Чонсатай адилхан үйлдэл хийсэн бол өдийд толгойгүй болсон байх биз ээ.

Angel 1004Where stories live. Discover now