XVI

362 58 12
                                    


Энэ тэнэг толгой дөнгөж сая л сүүлийн хоёр хэсгийн байрлал нь солигдсон байсныг анзаарлаа, ёстой уучлаарай. Хэсгүүдээ нэлээн дээр янзалж тавиад орхичихсон байсан юм тэгээд яараад анзааралгүй шууд паблиш хийсэн нь ёстой буруудчихлаа 🙏🏻



"Тэюунаа нөгөө надад хоол хийхийг заагаад өгөөч?" гэж Чонса доошоо харсаар гуйх агаад түүнийг ийм зүйл хэлнэ гэж төсөөлөөгүй байсан Тэюун энэ үед ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдсэнгүй. Чонса хурдан хөдлөн Тэюуны хажууд очоод түүний хувцаснаас зулгаан "Гуйж байна" гэх түүний энэ хоёр үг Тэюуныг зөвшөөрөхөд хүргэхэд хангалттай байсан юм.

"За тэгвэл тэр хормогч өмсчих" гэж тогооч чөтгөр маань татгалзаж чадахгүй ийнхүү хариулахад Чонса баярлан доороо үсэрч аваад хормогчоо өмслөө. Тэрээр Тэюуны хэлсэн бүрийг дуулгавартай хийх боловч түүний хийсэн бүхэн тийм ч амжилттай болсонгүй, мэдээж энэ бүхэн Тэюуныг бухимдуулж байв.

"Ногоо угаахдаа битгий ийм их ус асгаад бай л даа"

"Наад төмсөө гүйцэд арилгаач дээ"

"Би чамд ингэж хэрч гэж хэлээд байхад эд нар чинь одоо юу юм?" гэж Тэюуны Чонсаг загнах дуу чимээ гал тогооны өрөөнөөс хадсаар харин энэ үед Юүта гал тогооны өрөөнд орж ирээд толгойгоо гудайлган зогсох Чонсагийн хажууд ирж зогслоо.

"За чи битгий хүүхэд загнаад бай өөрөө нээх сүрхий хоол хийж чаддаг байсан ч юм шиг. Анх надаас хоол хийж сурахдаа яалаа даа чи? Яалаа?" гэхэд Тэюун бантан хоолойгоо засах нь тэр.

Саяхан загнуулаад гутарч байсан Чонсагийн нүд нь сэргэн Юүта руу хараад "Хөөөөх чи Тэюунд хоол хийхийг зааж өгсөн юм уу?" Юүтаг биширсэн харцаар харан ийн асуух бол Юүта толгой дохиод "Тийм ээ наад нэг юманд чинь хүн тамлахаас өөр хийж чаддаг зүйл байдаггүй юм" гэж хэлээд Чонсагийн толгой илэв.

Юүта Тэюун руу хараад "Алив хурдан хоолоо хий өлсөж үхлээ" гэж түүнийг шүүмжилсэн байдалтай хэлэхэд Тэюун өөдөөс нь хялам хийсээр "Хоолоо захиалаад идэхгүй юу чи" гэж өөдөөс нь хар яар хийлээ.

Юүта зөрүүлэн хэлээ гаргаад "Мөнгийг нь өгчих чи" хэмээн мөчөөгөө өгсөнгүй харин Тэюун шууд "Битгий давар чи!" гэж орилох шахам хэлээд Юүтаг түлхэн "Алив цаашаа яв. Чи бидэнд саад болоод байна" гэхэд Юүта жуумалзмаар хосуудыг тэнд нь үлдээн зочны өрөөнд очин суулаа. Гэтэл тун удалгүй дахин Тэюуны бухимдсан дуу гэрээр хадах нь тэр.

"Биш ээ биш! Наадах чинь давс биш"

"Давс чинь энд байна" энэ бүхнийг харж суух Юүта санаа алдаад хажууд хэвтэх Акикод хандан "Чи юу гэж бодож байна?" гэж чин сэтгэлээсээ асуулаа.

Angel 1004Where stories live. Discover now