X

279 47 14
                                    

"Дэндүү сул дорой юм" ийнхүү Тэюуны залхсан хоолой сонсогдох мөчид цаана зогсох чөтгөрүүд бушуухан шиг зугтахаар завдав. Тэднийг зугтаж амжихаас өмнө Тэюун шилжиж очоод эхнээс нь өөрийн хүчээ ашиглан тэднийг хөдөлж чадахаа больтол нь хүнд гэмтээж эхэллээ.

Тэд ч бас чөтгөр учраас өөрсдийн хүчээ ашиглаж Тэюун руу дайрсан хэдий ч тэр дайралт бүрээс нь бултаж мөн оногдсон ч түүнд хохирол учруулах хэмжээний биш байх аж. Үүнийг харвал тэд маш сул дорой аль эсвэл Тэюун дэндүү хүчирхэг нэгэн болж таарч байгаа юм.

"Тэ--юун амь өршөө" гэж хамгийн түрүүнд таньсан чөтгөр гараараа өөрийгөө халхлан өршөөл гуйж байгаа харагдана. Гэвч Тэюун түүнийг үл ойшоосон байдалтай "Амь өршөөх ий? Наймаа хийхээсээ өмнө наад үнэтэй амиа бодохгүй яасан юм дээ?" гэж их хорсолтойгоор асуух нь тэр.

Тун удалгүй саяхан наймаа хийж байсан таван чөтгөр бүгдээрээ дээврийн шалан хэвтэж байх бол Тэюун чихээ ухсаар хогоо яаж гаргаж хаях вэ гэсэн байдалтай зогсоно. Тэд дэндүү их шархадсан байсан учир босож чадалгүй газар цустайгаа хутгалдан хэвтэх бөгөөд Тэюун тэдний үхлүүт болсон биен дундуур удаанаар нуруугаа үүрэнгээ алхах аж.

"Та нар яах гэж бүтээгдсэнээ мэдэх үү?" хэмээн эрх мэдэл эзэмшсэн өнгө аястай асуухад хэн ч хариулсангүй. Тэрээр явсаар түүний өөдөөс том дуугараад байсан залуугийн өмнө явган суугаад "Та нар үхлийн бурханд хүмүүсийн сүнсийг авч ирж өгөхийн тулд бий болсон" гэж чихэнд нь шивнэлээ.

Тэюун босож зогсоод хилэгнэсэн хоолойгоор "Тэрнээс биш тэдгээр хүмүүсийн сүнсээр хооллох гэж бий болоогүй юм новшнуудаа" орилох шахам чангаар хэлэхдээ мөнөөх чөтгөрийн нүүрэнд гутлынхаа улыг нааж байлаа.

Тэдний хийж байсан наймаа энгийн наймаа бус чөтгөрүүд дундах хууль бусаар явагддаг сүнсний наймаа байсан билээ. Энэ хэрэг бол Тэюуны хамгийн ихээр үзэн яддаг зүйл юм. Үхлийн бурхан буюу тамын хаанд сүнснүүдийг нь авч ирж өгөх барлагууд хэрэгтэй байсан учир тэрээр чөтгөрүүдийг бүтээсэн аж. 

Гэтэл зарим чөтгөрүүд өөрийн үүрэг даалгавраа умартан шуналдаа автаж сүнсээ тамд тушааж өгөхийн оронд өөрөө хооллохоор завддаг болсон. Зарим тохиолдолд энэ хэрэг улам хүндэрч үхэл нь ирээгүй хүний сүнсийг ч сорж авах тохиолдол гарч улмаар чөтгөрүүдийн дундах наймаа болсон билээ.

Сүнсээр хооллох нь тамын хуулиар хориотой хэрэг учир сүнсээр хооллох эсвэл хооллосон тохиолдолд хүндхэн шийтгэл амсдаг мөн сүнс зарсан чөтгөрүүд ч адилхан шийтгэл хүртдэг. Тэюун тэднийг тэр дор нь алах гэж байснаа нэг зүйлийг санаад алахаа болин оронд нь тэднийг там руу авч явахаар шийдэв. Тэюун шиг шилжих чадвартай болон хангалттай хүчтэй чөтгөрт там руу өөрөөсөө гадна амьд биетүүдийг дагуулан шилжих нь ямар ч асуудал биш байлаа.

Angel 1004Where stories live. Discover now