XXIV

207 36 1
                                    




Бяцхан сахиусан тэнгэр өөрийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу шөнө болтол өрөөндөө  унтахгүй сэрүүн сууж байлаа. Тэрээр бүх сахиусан тэнгэр унтсаны дараагаар сэмээрхэн гарч дэлхий рүү явах болно. Дэлхий дээр ирмэгцээ Тэюуны гэрт очиж уулзаад үүрээр бүгд босохоос өмнө буцаж ирэх төлөвлөгөөтэй байсан юм.

Шөнийн нэг цаг болоход бүгд унтацгаасан байх бөгөөд диваажинд нам гүм байдал ноёрхож байлаа. Зөвхөн түгшүүртэй үед л харуул тавьдаг учир өнөө шөнө ямар ч харуул байсангүй. Үүн нь бяцхан сахиусан тэнгэрийг оргоход ихээхэн тус болж тэрээр диваажингийн үүдэнд ирээд эргэж харалгүй шууд дэлхий рүү хүргэх гарцаар гарч зорисон газар луугаа явах нь тэр.

Анх дэлхийд очоод төөрөн олон цус сорогчийн хоол болохоо шахсан явдлаас хойш тэрээр Тэюуны гэр хаана байдгийг маш сайн цээжилсэн байсан юм. Тиймээс түүнд Тэюуны гэрийг олж очих нь асуудалгүй байсан бөгөөд өнөөдөр аз түүний талд байгаа мэт далавч нь шууд гарч ирэх аж. Ганц оролдлогоор өөрийн далавчаа гаргаж чадсан сахиусан тэнгэр хамаг нүүрний булчингаа чангартал малийсаар шөнийн тэнгэр дээгүүр баяр хөөрөөр дүүрэн ниссээр зорьсон газраа очив.

Танил байшин түүний нүдэнд үзэгдэх үед ямар нэгэн зүйл "Гэр" гэж орилох байгаа мэт санагдана. Чонса чөтгөрийн гэрийн гадаа хүрч ирээд өөрийн цагаан далавчаа далд хийж аваад үүдний хаалгыг татаж үзвэл онгорхой байх аж. Чөтгөрүүд хулгай дээрэм орчихно гэдгээс айхгүй болохоор хаалгаа онгорхой хонодог биз гэж бодсоор тэрээр гайхсангүй. Харин ч энэ нь амар биз гэж бодон айлын гэрт хууль бусаар орж байгаагаа үл тоон хэнэггүй дотогш орлоо.

Түүнийг орж ирэхэд гэр нам гүм байх бөгөөд зочны өрөө рүү шагайтал Акико Акира хоёр бие биенээ налчихсан унтаж байгаа харагдав. "Эгдүүтэй хоёр шүү! Дээрэмдээд диваажин руугаа аваад явчихмаар" хэмээн Чонса амаа даран хөхрөх агаад хэсэг хөөрхөн амьтдыг харж хайраа гоожуулсаны дараа дээш гарлаа. Тэрээр сэмээрхэн гэтсээр Тэюуны өрөө рүү орох бөгөөд түүний энэ явдал нь хамгийн анх энд хонож байсан шөнийг санагдуулан тэсэлгүй хөнгөн инээчих нь тэр.

Чонсагийн инээхийг унтаж буй чөтгөр сонссон бололтой жоохон хөдөлж эхлэх үед Чонса улам ойртсоор орны хажууд суугаад унтаж буй төрхийг нь ширтэнэ. Бяцхан сахиусан тэнгэр гараа  явуулаад унтаж буй чөтгөрийн хацрыг зөөлхөн илэнгээ "Би драма үзсэн биш их сонин зүйлс хийдэг болох гэж" ийн амандаа бувтнан өөрийнхөө үйлдэлд багахан гайхаж байсан юм.

Angel 1004Where stories live. Discover now