XXII

367 62 12
                                    




"За энэ байна даа" гэсээр шоронгийн тусгай өрөөнд дөрвөн мөч болон далавч нь гинжлэгдсэн байгаа чөтгөр лүү зааж өгөхөд Тэюун ширээн дээр байх багажны хажуугаар эргэлдэн өөрийн хэрэглэх зэвсгээ сонгож ядсаар эцэст нь хурц эртэй төмөр жад сонгож байгаа харагдана. 

Тэюун нөгөө чөтгөрийн урд очин зогстол түүний нүд бүрэлзэж, нүдээ нухлаад дахин харвал урд нь байсан чөтгөр алга болсон байх бөгөөд Тэюуныг цав цагаан орчин угтаж авлаа. "Юу вэ? Би диваажинд ирчихсэн юм уу? Юу болоод байгаа юм бэ?" хэмээн учраа олж ядан өөрөөсөө асууж байх хооронд хэн нэгэн түүний урд гараад ирэх нь тэр.

"Тэюун Тэюун Тэюун Тэюунааа" хэмээн Чонса нүүрэндээ аз жаргалтай байгаагаа илэрхийлсэн инээмсэглэл тодруулсаар гараа дэлгээд Тэюуны урдуур эргэлдэн бүжиглэж байв. Харсан зүйлдээ итгэж үл чадах чөтгөр "Чонса?" хэмээн асуухад Тэюуны хоолой үнэхээр гайхсан сонсогдоно. "Тэюунааа нааш ир" гэж сахиусан тэнгэр гараараа даллан дуудахад түүнээс гэрэл цацрах мэт тун үзэсгэлэнтэй мөн жаргалтай харагдлаа. Энэ л дүр төрөхийг Тэюун харахыг хүсдэг шүү дээ.

"Юугаа хүлээгээд байгаа юм бэ? Алив ээ, хурдан хүрээд ир" хэмээн Чонса тэвчээр нь алдарсан бололтой дугарахад Тэюун Чонсаг харсандаа баярлах сэтгэлээ үл нуун яарсаар урд нь очиж зогсоод түүнийг тэвэрч авах бус гарт байх жадаа өргөн Чонсаг сүлбээд авлаа. Биед нь хурц төмөр дүрэгдэн ороход Чонса амьсгалж чадахгүй байх шиг сонини авиа гаран царай нь шаналалаар дүүрэн барайж байв.

Тэюун өөрийн энэ үйлдлээ дахин дахин давтан үүнтэй зэрэгцэн заналтай нь аргагүй арилаад өг гэж орилж байлаа. Сахиусан тэнгэрийг хорлох чөтгөр өөрийн ухаанаа алдсан мэт Чонсаг зогсоо зайгүй сүлбэнэ. Эцэст нь чөтгөр өөрийн үйлдлээ зогсооход цусандаа будагдсан Чонса доош газар унаад өгөх аж.

Түүний нүд гунигтайгаар Тэюун руу харж байх боловч түүний гунигтай харц Тэюуны сэтгэлд хүрээгүй бололтой "Би бол Тэюун! Чам шиг жижиг хорхой миний хувьд юу ч биш" хэмээн эрх мэдэл агуулсан хоолойгоор зарлав. Үүнтэй зэрэгцэн хэн нэгэн хэдэн талаас нь сэгсрэх мэдрэмж төрж тэрээр бодит байдал руу эргэн ирлээ.

Тэюун нүдээ хэдэн удаа хүчтэй анивчин эргэн тойрноо харвал түүнийг дуудан сэгсэрсэн хүн Тэн байсныг ойлгох ба өөрийн урдах дүр зураглалыг хараад уур нь буцалж эхлэв. Түүний урд нөгөө хүлээстэй чөтгөрийн далавч мөн бие нь энд тэндгүй сүлбүүлсэн байх бөгөөд маш ихээр цус урсаж байгаа харагдана.

Angel 1004Where stories live. Discover now