Заримдаа "үүрд" гэх үг өөр хүнд зориулагдсан байдаг.Түүний алхааг ардаас нь харан дуурайж алхахыг оролдсоор алхаж байтал зогсохоор нь гайхан эргэн тойрноо харвал Хятад хоолны газрын урд ирчихсэн байлаа.
"Гоё газар гээд л том том яриад байсан. Энэ тэгээд тэр гоё газар чинь уу?" урам хугарсан өнгөөр ийн хэлэхэд түүний инээх сонсогдов.
Би хоёр гараа зөрүүлээд "Яав? Яагаад инээгээд байгаа юм?"
Сухо миний гарнаас атгаад "Орцгооё. Чамд хоолнууд нь таалагдана аа" гэсээр дотогш орлоо.
Сандал дээр суухын өмнө бугуйн цагаа харахад цаг аль хэдийнээ арав болчихсон байх аж.
Ийм орой ажилладаг газар гэж байх аа?
Дотоод засал нь бас ч гэж дажгүй шүү. Хятад хэв маягийг бүхэлд нь донжтой зохицуулжээ.
Улаан болон хар шар өнгөөр давамгайлж.
Дотроо рестораны гоо заслын сайхныг нь ийн магтсаар хажуудаа сууж буй хүнээ ч мартаж орхиж.
Хоолойгоо засаад " Юу идэх юм?" гэхэд Сухо
"Зөөгч өө" хэмээн зөөгчийг дуудав.Хятад маягаар хувцасласан эмэгтэй меню барьсаар биднийг чиглэн ирэв.
Бидний урд меню тавиад " Сонголтоо хийгээрэй. Бүх захиалгууд гарна." гэж хэлээд тэмдэглэлийн дэвтрээ барин зогслоо.
Менюгийн эргүүлж тойруулаад мэдэх хоол юу ч байсангүйд "Чи өөрөө мэдээд захиалчих. Юу ч байсан яахав" хэмээгээд түүнд менюгээ өглөө.
Сухо менюг нээж үзэхчгүй шууд л миний урьд өмнө нь сонсож байгаагүй хоолны нэр хэлэхтэй зэрэгцэн өнөөх зөөгч цаг алдалгүй тэмдэглэнэ.
Зөөгчийг явсны ард би гайхан " Ямар их хооны нэр хэлчихэв ээ? Ийм их юмыг барах юм уу?" санаа зовон ийн хэлэв.
"Барна аа. Эндэхийн хоол ёстой гоё. Амт гэж ванлий. Та нэг амсаад л шууд амтанд нь орно. Би амлаж байна."
"Би тийм ч их иддэг төрлийн хүн биш. Чамд би тэгж их идэж чадах юм шиг санагдаж байна уу?"
Сухо хэнэггүй гэгчин " Надад лав та 3 аяга хоол идэж чадахаар харагдаж байна."
Би түүний хөлийг өшиглөөд " Хэрвээ би өсгийтэй гутал өмсчихсэн байсан бол чи тэгээд л дуусах байлаа. Намхан ултай гутал өмссөнд минь талархаж яв." хэмээгээд ширэв татав."
YOU ARE READING
𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|
FanficБи түүнийг л намайг орхино гэж бодож өөрийгөө орхигдох вий хэмээн санаа зовдог байв. Тэгтэл цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр тэр биш би л түүнийг орхих хүн нь гэдгийг мэдлээ. Би л орхих байж шүү дээ.