10. Амьдар!!!

203 37 4
                                    

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••
Миний оршин байх эсэх тэр хүнд ямар ч хамаагүй атал түүнийг гуниглуулахгүй нь төлөө би хичээнэ.
••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

" Жиминаа бид хоёулаа адилхан."

Жимин юу ч хэлэлгүй намайг үргэлжлүүлээд ярь гэх дохио гараараа өгөхөд би зогсолтгүй урсах нулимсаа хүрэмнийхээ булангаар арчаад юу хэлэхээ шийдэж ядан зогслоо. Жимин залхаж буй бололтой харцаа улам ширүүсгэнэ. Хэлэх гэж буй үгсээ би өөрчлөхөөр шийдлээ. Хэрүүл өдсөөр л байвал бид хэзээ ч хамт байхгүй гэдгийг хангалттай ойлгосон тул гуйхаар шийдэв. Ингээд харахад би үнэхээрийн өрөвдмөөр санагдана. Ингээд түүнээс амьдрахыг нь гуйх гэж байгаа нь хайр бас хүүхэд хоёроос л болж байгаа юм. Хэрвээ энэ хоёр зүйл байгаагүй бол би өдийд найзуудтайгаа баар хэсээд л сахилгагүйтээд явж байх байлаа.

"Гуйя. Амьдар. Чи үнэнтэй нүүр тулж чадахгүй байна гэж үү?"

Жимин харин ширүүн хувирлаа дор нь авч хаяж уйлах гэж буй царай гарган " Би түүнд үнэхээрийн хайртай. Галзуу мэт цохилох зүрхээ түүнээс яагаад нууснаа мэдэхгүй ч одоо харамсаад байж суух газраа олохгүй байна. Чи намайг үнэнтэй эвлэрч чадахгүй зайлсхийж байна гэж бодоо юу? Би чадахаараа эвлэрэхийг хичээж зах зухаас нь ойлгож энд ингээд зогсож байна. Аан Ружэ үүрд явчихжээ гээд би ухаараад энд зогсож байгаа байхгүй юу. Чи юу ч мэдэхгүй."

Миний хоолой зангиран " Би юу мэдэхгүй гэж?" хэмээхэд Жимин хашлаган дээр одоо ч зогссон хэвээрээ байх нь надад айдсыг мэдрүүлнэ.
Яана аа Уначих вий. Нүдэн дээрээ хүүхдийнхээ эцгийг алдчихавий хэмээх бодол нүдэнд эргэлдээд л.

" Чи намайг мэдэхгүй. Чи Ружэг хэр хөөрхөн хэр үнэ цэнэтэй болохыг ч мэдэхгүй. Чиний хамгийн мэдэхгүй зүйл юу гээч? Хайр. Чи хайрыг мэдэхгүй. Амсаж ч үзээгүй. Зөвхөн унтах талаар л мэднэ. Хэрхэн хүн эргүүлэх өгөөшиндөө оруулахыг л мэднэ шүү дээ?"

Үнэн гэхдээ бас худал. Би л нүүр тулахгүй яваад байгаа нь энэ байх.

"Би хайрыг гүйцэд мэдэхгүй байж болох ч ядаж л чиний энэ надад мэдрүүлж байгаа өвдөлтийг бол мэдэрч байна. Энэ хайрын харанхуй тал нь хэдий ч маш чухал хэсэг нь мөн биз дээ?"

"Тэгээд чиний мэдэх хайр гэгч чинь шаналал гээч үү?"

Би эргэлзэлгүй " Тийм. Буруудах зүйл байгаа юм уу? Чи миний талаас ч болов харах хэрэгтэй"

𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|Where stories live. Discover now