Намайг явахаас өмнө сүүлийн удаа миний гарнаас атгаач. Худал бялуурам үгсийг чихэнд минь шивнэж өгөөч. Би тэдгээр үгсийг чинь насан туршдаа санан явах болно.
Гайхсан юм. Мөрөөдөл минь хажууханд байхад би гайхсан юм. Зүгээр ч нэг бие махбодиороо биш зүрх сэтгэлээрээ надтай байна гэсэн үнэн надад итгэхэд бэрх байв.
Тэр миний гарыг үнсэж нэрийг минь зүрхэнд минь хүртэл, бодол санааны минь төгсгөлд хүрэхээр тийм гүн гүнзгий шивнэлээ. Нүдээ нээх хэцүү. Тэгсэн ч энэ хэвээрээ байгаад байх нь хэцүү байв.Гэдсийг минь илэн үнсэхэд би золтой л зүрхээр явчихсангүй. Энэ л мэдрэмжийг үүрд мэдрэнэ гэвэл би юуг ч золиосолсон ч чадахаар. Дэлхийн төгсгөл хүртэл явган туулж усгүй 40 хоносон ч энэ нь зөвхөн түүний төлөө бол би давж чадах биз. Бие минь давж чадахгүй авч зүрх сэтгэл минь хэзээ ч бууж өгөхгүй байх.
Чи миний хувьд бүх зүйл минь хэдийн болжээ. Амьсгалах агаар уух ус судсаар минь гүйх цус хэдийн болчихож. Яаж чамгүйгээр байх вэ? Үлдсэн амьдралаа чамаас хол яаж өнгөрүүлж чамайгаа санагалзана даа.
Одоо чи минь ганцхан үгийг чангаар биш аяар шивнээч. Бодолдоо бодоод өөртөө хадгалсан ч яахав ээ. Зүгээр л чи минь хайртай гэх үгийг шивнээч. Миний өчүүхэн зүрхэнд зориулж. Чамаас болж шаналсан сэтгэл бүрийн минь шалбархайг тэр л үг дорхноо нөхчихнө дөө. Чи төсөөлөхчгүй. Намайг чамд ямар ихээр хайртайг. Хөмсгөө зангидаад над руу адгийн муухайг чулуудахад ч би өөдөөс чинь инээж чадна.
Тэвчиж чадахгүй мэт атлаа яс юман дээрээ бүхнийг тэвчиж чадах бүүр даван туулж чадах хүч хаанаас ч юм гараад л ирдэг дээ. Тэр бүх хүч минь зөвхөн чиний л төлөө байг.
Төсөөлсөн юм. Чи бид хоёр хуримаа хийж байна гэж. Нээх тансаг биш ээ. Хүмүүсийн хэл амны л бай болохоос цаашгүй. Зүгээр л хоёулахнаа гэхдээ хурим. Хоёрхон хүн хурим хийж болох болов уу? Болвол би чамдаа өөрийгөө нүүр бардмаар гоёод зөвхөн чамдаа л өгөх сөн.
Зүүдэлсэн юм. Чамайг надад гэнэтийн бэлэг барьж байна гэж. Хайрцагтай тэдгээр олон зүйлийг задлаваас бяцхан хувцаснууд байна гэж итгэж байна. Хүүхэддээ чи маш олон өхөөрдөм хувцас авчихаад надад гэнэтийн бэлэг барьж байна гэж зүүдэлсэн юм.
Хамтдаа жирийн л нэг байшин бариулна. Ой дунд цэвэр агаарт. Тэгээд хүүхдээ хамтдаа өсгөнө. Сардаа нэг удаа хүнсээ хот ороод цуглуулчихаж байж болно байх. Тэгээд л модны сүүдэр цэцэгсийн анхилуун үнэрт чинийхээ мөрийг дэрлээд хэвтэхсэн.

YOU ARE READING
𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|
Hayran KurguБи түүнийг л намайг орхино гэж бодож өөрийгөө орхигдох вий хэмээн санаа зовдог байв. Тэгтэл цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр тэр биш би л түүнийг орхих хүн нь гэдгийг мэдлээ. Би л орхих байж шүү дээ.