9. Адилхан

202 35 2
                                    

Эргэн тойрон аз жаргалаар дүүрсэн байхад би өөрийгөө дотроо хэдийн оршуулан зогсоно.


Яахаараа гүүрний хажууд утас нь хөдөлгөөнгүй байгаад байдаг билээ? Хэсэг зуур гайхан тэр хавийн хяналтын камерийг шалгуулахаар шийдэн үүнийг тэр хавьд байх туслахдаа шалгууллаа.

Удаачгүй утас хангинан автал үгийн зөрөөгүй туслах сандарсаар " Жимин үсрэх гэж байгаа юм шиг харагдаж байна."

Толгой минь таг гацан туслахын хэлсэн өгүүлбэрийг толгойдоо мянга мянган удаа тоглуулан ойлгохыг хичээв. Үсрэх ээ? Хаанаас? Яах гэж? гэсэн түм бум асуулт эргэлдэн арайхийн амнаасаа авиа гаргав.

"Юу гэсэн үг вэ? Тайлбарла даа" миний хоолой гүнээ цааш оржээ. Айж сандарч буй минь илтхэн.

" Таны хэлснээр камерийн бичлэг шалгахад Жиминтэй төстэй хүн гүүрний хашлаган дээр зогсчихож."

Туслахууддаа түүнийг даатгаж болох хэдий ч би өөрийн биеэр очихыг хүсэв. Хүрмээ аван яаран гарахад Сухо яг өрөөний минь хаалгыг тогших гэж байсан бололтой бид хоёр барагтай л мөргөлдчихсөнгүй. Би түүнийг яв гэж хэлсэн санагдах юм? Түүнтэй ярилцах зав байхгүй тул түүнд яв хэмээн сүүлийн удаа гараараа дохичихоод цахилгаан шатанд яаран суув. Ардхан талд минь Сухо үнэхээр өрөвдмөөр царай гарган үлдсэн. Гэхдээ одоо тэр чухал биш. Дахин нэг удаа бугуйн цаг руугаа харчихаад машиндаа суулаа. Энэ хот харьцангуй Сөүлийг бодоход жижиг учир гүүрэн дээр очиход тийм ч цаг орохгүй.

Байн байн машины толинд өөрийгөө харан толгой дотор түм бум хариултгүй асуулт дүүрэн түүндээ тархи минь гацчихсан санагдана. Үзэн ядмаар юм. Жирэмсэн намайг ийн санааг минь зовоохоор хэрэг тарьж байгаа түүнд хамгийн ихээр уур хүрнэ.

- Жимин-

Гүүрний ойролцоо ирэн хажуугаар зөрөн өнгөрөх хүн болоод машинуудыг зүгээр л хөдөлгөөн хийлгүйгээр ширтэн хэсэг зогсов.
Машинууд хаашаа ч юм яаран хурдлана. Тэднийг хүлээх хүмүүс байгаа учир ингэж хурдлахаас яахав. Зөрөн өнгөрөх хүмүүс дунд ч торт цэцэг барьсан хүмүүс мэр сэр. Зарим нь залуухан хосууд бие биедээ наалдан эрхлэн хажуугаар зөрцгөөнө. Ружэгээс салсны дараа надад юу ч үлдсэнгүй. Түүний үнэртэй хэдхээн хувцас болоод нүүр будгийн хэрэгслүүд. Унтаж байсан ор сууж байсан буйдан. Бидний хамтдаа зассан байшин л надад байх аж. Гүнзгий амьсгаа авахад хамарнаас минь уур гарах аж. Яалтачгүй өвөл үнэхээр хэцүү. Гэхдээ Ружэ дуртай болохоор би дуртай мэт түүнд ярьдаг байсан сан. Ариг өглөөхөн гомдоочихсондоо харуусал мэдрэх хэдий ч тэр харуусал нь Ружэг явуулсан өвдөлтийн дэргэд юу ч биш байх аж.

𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|Where stories live. Discover now