4. Хурал.

253 39 1
                                    

Хүний тэвчээр хэр удаан үргэлжлэх бол?

-Ари-

Сухо эрч хүчтэйгээр өрөөнд минь орж ирэн цоглог хоолойгоор "Өнөөдөр ч бас хичээцгээе." хэмээгээд урд минь сарын тайлан тооцоотой хавтсыг эвтэйхэн гэгчин тавив.

Бурхан минь. Яаж түүн шиг эрч хүчтэй байх вэ?

Би түүний зүг харан инээмсэглээд " Үнэхээр эрч хүчтэй өглөөг эхлүүлж байна шүү. Надад аргаасаа хуваалцаач"

"Зүгээр л өглөө нүдээ нээхээсээ эхлүүлээд инээмсэглэх хэрэгтэй. Тэгээд л өнөөдөр маш сайхан өдөр байна гэж хэлээд л болоод явчихна. "

"Тэгвэл маргаашнаас туршиж үзнэ ээ. Одоо хоёулаа урдах зүйлсээ дуусгачихаад хурал зохион байгуулах хэрэгтэй байна."

Сухо хажууд минь сандал татан суугаад өнөөх цааснуудаас аван "Энэ дээр байгаа бараа бүтээгдэхүүний үнийн саналыг миний бодлоор арай багасгах хэрэгтэй байх аа"

Би түүний барьж буй цаасны зүг хараад " Надад бол харин ч нэмсэн нь зүгээр байна. Одоо угаасаа энэ бүтээгдэхүүний борлуулалт сайн байгаа. Улирал нь тул бага зэргийн өндөр үнэ тэгтлээ шүүмжлэл дагуулахгүй."

"Гэхдээ л бага байх хэрэгтэй. Ашиганд хэт анхаарвал хүмүүсийн худалдан авах хүсэл нь буурах бус уу? Ядаж магадгүй ганц хоёр мянган воноор буулгаж болох юм"

Би түүний зүг ширүүн хараад " Би яаж ч байсан бодлоо өөрчлөхгүй. Үнийг нь энэ хэвээр барина аль эсвэл нэмнэ. Чи алийг нь сонгомоор байна даа?"

Сухо санаа алдаад " Гэхдээ үнэхээр би таны төлөө л гэж хэлж байна. Хэрвээ ийм хэмжээний өндөр үнэ тогтоовол таныг хүн бүр муулж, шүүмжлэх болно."

"Би хүмүүсийн юу гэх бол гэхээс айхгүй байна. Эцэст нь би энд захирал нь. Миний шийдвэрийн дагуу л бүх зүйлс явагдах ёстой."

Үнийн саналыг түүний гарнаас ширүүхэн булааж аваад хавтастай бичиг баримт руу хийв.

Энэ удаад Сухо бүтээгдэхүүний ашигийн тооцоог барьчихсан байх аж.

"Энэ дээр бас зарим нэг алдаа байна. Өнгөрсөн жилийн орлого үнэхээр сайн байжээ. Тэгтэл энэ жил эхлээд ямар гээчийн зүйл болсныг мэдэхгүй ч тогтмол ашиг 56 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Та үнэхээр итгэлтэй байна уу?"

"Юу итгэлтэй байна уу? гэж."

"Үнэ хэтэрхий өндөр байна. Энэ чинь Сөүл биш шүү дээ. Энд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн дундаж орлого Сөүлийнхтэй яаж харьцуулагдах билээ? Тийм байтал ийм хэмжээний үнээр угаасаа хэн юм худалдаж авахыг хүсэхэв дээ?"

𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|Where stories live. Discover now