25. Ердөө биш.

150 31 3
                                    

Хонгор минь хоёул тэнд уулзъя.
Хөлгүй тэнгис, элсэн цөл дээр.
Хүрч хүчрэшгүй хөх тэнгэрийн зааг дээр.
Хүлээгээрэй.

" Харанхуй шөнөөр гарж яах нь вэ? хадагтай"

Настай эмэгтэй ийнхүү хэлэн саравчинд суух  нэгнийг чиглэн амандаа үглэх аж. Хэдийн хавар болж хэдийнээ зун хаяанд тулаад ирчихэж. Цаг хугацаа хурдан өнгөрнө. Урсаад л. Юуг ч хүлээхгүй. Бас юунд ч уягдахгүй. Нэгэн бодлын цаг хугацаа гэдэг үнэхээрийн хүйтэн юм шиг. Хэний ч өмнө бөхийхгүй. Магад цаг хугацаа гүн гүнзгий шархалсан байж болох. Тэгээд хэнд ч дахин итгэлгүй өөрийгөө л боддог болсон байх.

Сар тодоор гэрэлтэж одод мянгантаа гялалзахад саравчинд суусан үзэсгэлэнтэй нэгэн нүдээ аниж агаарыг уушгиараа дүүртэл амьсгалах аж. Юуг тэгтлээ агаараас хайгаа юм бол? Яг л эцсийн амьсгалаа авж буй аятай нэг бүрчоэн гүнзгий амьсгална. Ямар нэг зүйл орхичихвий гэж эмээж буй нь энэ үү?

Түүнд муу мэдээ ирсэн. Үнэхээр муу. Энэ зүрх шимшрэм мэдээг хамгаас дургүй хүнийхээ амнаас тоглоом мэтээр сонссон доо тэрээр одоо ч дасахгүй байгаа. Худлаа аа гэсэн бодол. Үгүй байлгүй дээ? Яаж дээ?

Хэдийн томроод эхэлсэн гэдсээ тэрээр зөөлхнөөр илбэнгээ хажууд нь түрүүнээс хойш тэвчээртэйгээр зогссон настай эмэгтэй рүү харж хөнгөн инээмсэглэв. Хөнгөн үү? Хүнд үү? Хөнгөн инээмсэглэл гэж сонсож байснаас хүнд инээмсэглэл гэж урьд хожид сонсож байсангүй. Тэр хүндээр бүүр хэдэн зуун километрийн гүнээс инээмсэглэв. Тэгчихээд гараа сунган түүний хөгширч үрчлээтсэн гарыг барин илэх аж.

Түүнд сүүлийн 3 сард анхаарал халамж тавьж Эрикийг загнаж уураа барихыг айлдаж багахан ч болов түүнд тус болж байгаа билээ. Харин хөгшин эмэгтэйн хувьд тэрээр Ариг өөрийн охин шигээ л бодно. Хамгаалах ёстой гэсэн бодол.

" Би яах вэ?" шимшрэм хоолой. Зүрх зүсмээр. Бүүр хутгаар гүнээр сийчмээр. Уран бүтээлчид түүний арга ядсан хоолойг магтан дуулж уран зураачид түүнийг зурмаар. Харин жирийн л нэг хөгшин эмэгтэйн нүдээр тэрээр хамгаас эмзэгхэн нэгэн шиг санагдана. Гэхдээ эмзэг гэдэг үг тэрэнд арай л тохирохгүй. Тийм л эмзэг байсан бол 3 сар том биерхүү эрэгтэйн гарын шүүс болно гэж үү?

Эмэгтэй Ариг тэврэн авч хүндээр санаа алдан " Чиний буруу биш шүү дээ хонгор минь. Эцэстээ хэний ч буруу биш. Буруутныг нь хаймаар байвал зүгээр л бурхныг л зүх. Бүхнээс илүү гэж бодсон ариун гэж шүтэгддэг тэр нэгэн л үүний цаана байгаа шүү дээ." түүний үг Ариг багахан тайвшруулсан болов уу?

𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|Where stories live. Discover now