13. Тоглоом

184 33 3
                                    

- Өө хонгор минь, чи яагаад намайг ингэтэл нь өвтгөх дуртай юм?


- Мэдэхгүй ээ.

_________________________________________

"Захирлаа өнөө орой хамт хоолонд орох уу?"

Сухогийн гэнэтийн зоогны саналд эргэлзсэнчгүй толгой дохилоо. Удахгүй болох шинэ загварын тайланг дэлгэн хараад хасах ёстой зүйлс болон нэмэх зүйлсийг түүнд нэг нэгэнгүй тайлбарлав.

Ашгүй нэг зүйл дуусч нойл орохоор коридороор алхаж байхдаа таарахыг хүсдэггүй хүнтэйгээ тааралдчих нь тэр. Минхи. Аль болох тоогоогүй царайлаад хажуугаар нь зөрөх гэтэл түүний хэлсэн өгүүлбэрт шуупхан зогслоо.

" Жиминийг би авж болно биз дээ?"

Би мэдэж байсан юм. Тэрнийг надаас дутахааргүй өлөгчин гэдгийг. Намайг ямар шалтгааны улмаас үзэн яддагийг мэдэхгүй ч үргэлж л хорон үгсийг амнаасаа гаргана.

" Оролдоод үз."

" Би хоёрхон л удаа уулзаад түүнийг өөртөө уусгачихна. Харин-"

" Чадвал тэгээд уусгаад ав даа. Надад угаасаа тэр хэрэггүй."

Би хэлсэн үгэндээ харамсаж буйгаа мэдэх ч эцэстээ би тоохгүй байхаар шийдлээ.
Түүнийг над руу хамгийн муухайгаараа харан
цааш явахыг харсаар нойл орохоо ч мартаж орхилоо.

Буцан өрөөндөө ирэх замдаа дахиад л ажилчдын намайг муулах талаар шивнэлдэн зогсож буйг хэдэнтээ сонсов. Зүрх өвдөж байна уу? Харамсалтай нь өчигдөр шөнийн өвдөлтөөс энэ хамаагүй дээр байна.

Захирлаа муулдаг их зүрхтэй амьтад ч гэсэн надад хэнийг ч халах мэдэл байхгүйг бүгд мэдээд ардуур дураараа муулцгаана.
Гэхдээ эцэстээ би өөрийгөө хэнээс ч илүү мэднэ. Би новш хөгийн зантай өлөгчин гэдгээ.

" Ари одоо бүр Жиминээс уйдаад шинэ нарийн бичигтэйгээ завхайрч байна. Арай л аймар уу? Энэ өлөгчинд нүд унагах залуус бүгд нийгмийн хог шаарнууд байх аа."

" Харин тийм ээ. Уул нь Сухотой би нэг оройн зоог барьчих гэсэн болов ч эрс татгалзсан гээд бод доо. Тэр муу өлөгчин энэ хорвоогийн хамаг сайхан залуусыг новш болгоод л. "

" Ерөнхий захирал ирж энэ тэнэг хүүхдээ зайлуулаасай."

Би чихээ таглалаа. Тэгээд хурдхан алхаж өрөөндөө орж ирээд буйдан дээр суух Сухог олж хараад тэсэлгүй уйлчих гээд байсан болохоор гарахыг шаардлаа.

𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|Where stories live. Discover now