3. Хожимдсон ухаарал

278 36 3
                                    

Бид бүгд хүлээгээд л байдаг юм.
Ямар нэгэн сайхан зүйлийг хүлээнэ.

Хойш эргэн харвал гудамжны бүдэгхэн гэрэлд түүний минь сайхан царай илүү тодрон харагдана.

Миний хүүхэд. Аав чинь ийм л царайлаг шүү дээ.

"Хаагуур яваад ингэж оройтож байгаа юм?" хэмээх түүний уцаарласан хоолой чихэнд минь харин ч аятай сонсогдоно.

"Хоолонд орсон юм аа." нилээн сул дуугаар ийн хэлэв.

Сухо хажууд минь зогссоор л. Бид зүгээр л хэсэгхэн хором гацсан байх нь.

"Нарийн бичиг болгонтойгоо ингэж завхайрч явдаг байх нь ээ?"

Сухо надаас урьтан ам нээгээд "Надад захиралтайгаа хайр сэтгэлийн холбоо үүсгэх ямар ч бодол байхгүй тул та санаа зоволгүй байж болно. Би зүгээр л үүргээ биелүүлсэн төдийхөн."

Жимин хальтхан инээсэн болоод "Үүрэг чинь тэгээд захирлаа хувийн машинаараа хүргээд гэртээ аюулгүй орохыг нь харах юм байна тэ? Ямар аятайхан ажил вэ?"

"Үгүй ээ. Энэ бол ажлын л нэгээхэн хэсэг."

Жимин бидний урд ирээд Сухогийн мөрөн дээр гараа тавиад "Сонс залуу минь. Энэ увайгүй эмэгтэй бол жирэмсэн. Нарийн бичгээсээ хүүхэдтэй болсон нэгэн. Тэгээд ичихчгүй чамтай ойр байж байна. Чи жигшихгүй байна гэж үү? Гаднаа ийм гэмгүй баг зүүсэн эмийг?"

Хэлсэн үгээ буцааж болох уу? Би яагаад энэ бүхнийг үүрэх хэрэгтэй гэж? Жиминаа чи хэтэрхий гэмээр сэтгэлгүй юм?

Чиний минь хоолой бүхнээс хайр татам юмсан. Энэ хайр татам хоолойгоороо чи хорвоогын хамгийн сайхан бүхнийг ярьж уянгалуулах ёстой байтал юунд ийм хүйтэн үгсийг хэнэгчгүй унагаана вэ?

Би аль болох зүгээр мэт байхыг хичээсээр Сухогийн мөрөн дээр байх Жиминий гарыг зөөлөн түлхээд "Сухо өнөөдөртөө болсон. Маргааш ажил дээр уулзацгаая" хэмээгээд тэр хоёр луу харахчгүй хаалгаа түлхүүрдсээр гэртээ орлоо.

Унтлагын өрөөгөө зүглэн алхахдаа өмссөн хувцаснуудаа тайлан шалаар шидлэв.

Шүүгээнээсээ сул өмд цамц хоёрыг аван гялс өмсөөд шатаар доош буухад Жимин үүдэнд хана налаад зогсчихсон намайг шатнаас буухыг нүд салгалгүй ширтэн зогсоно.

Би түүний урд том том алхалсаар очин нүүр лүү нь алгадахаар гараа далайтал Жимин урьтан миний гарыг барьж авав.

𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|Where stories live. Discover now