-Special chapter-

260 39 6
                                    

Амьсгалах хором мөч бүрээ хайрлах нэгэн шиг үзэсгэлэнтэй нэгэн энэ хорвоогийн хаана ч байхгүй.

-3 жилийн дараа-

" Хуримаа хийх гэж байгаад баяр хүргэе" Минхи ийн хэлэхэд би зүгээр л инээмсэглэн өмссөн цагаан даашинзаа тольдон зогсов. Яг л өөрт минь таарсан үзэсгэлэнтэй даашинз. Аргагүй л Жиминий сонголт шүү.
"Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна" би толгойгоо дохин яг юу гэж хариулахаа мэдсэнгүй. Ерөнхийдөө бол бид драман дээр гардаг шиг өстөн дайснууд байсан. Тэгтэл гэнэтхэн л Минхи амьдралд минь гарж ирчихээд сайндах гээд хичээгээд байгаа. Би түүний уучлалтыг хүлээгээд авчихсан ч яг яаж харьцах ёстой талаар мэдэхгүй л яваа нэгэн. " Хайрт минь" ард минь Жимин ирэн миний үсийг илэнгээ инээмсэглэхэд би түүний үзэсгэлэнтэй царайг тольны тусгалд харж байлаа.

" Чамд минь энэ даашинз ямар үзэсгэлэнтэй харагдаж байгааг би хэлсэн билүү?" би түүний мангарыг гайхсаар "Бараг өмнө долоон хоногоос авхуулаад мянга хэлсэн байх шүү" би үүнийг хэлэхдээ эргэн харж түүний өөдөөс ширтэв.

Удахгүй зочид нэг нэгээрээ хүрээд ирэх учраас Жимин гарч зочидтой мэндлээд завгүй болчихно. Харин би өрөөндөө ганцаараа суусаар үлдэх биз. " Чамайг эмэгтэйчүүдэд харуулмааргүй байх юм? Үлдэж болохгүй хэрэг үү?" би хошуугаа унжуулсаар хэлэх ба Жимин үүнд минь намайг өхөөрдөн хацар дээр минь үнсчихээд  " Сүйт залуу байхгүй бол яаж хурим болох билээ? Удахгүй дээ Ари." би үүнийг сонсчихоод ч сэтгэл амарсангүй. Өдөр ирэх тусам нялх хүүхэд шиг загнаад байгаа өөрийгөө давхар гайхаж байлаа.

Жиминийг гарсны дараа би буйдан дээр суухад Минхи хажууд минь зэрэгцэн суугаад Мэй-г өвөр дээр минь тавилаа. Хөөрхөн охин минь. Одоо хэдийн 3 хүрчихжээ дээ.
" Алив Мэй өлсөж байна уу?" Мэй өхөөрдмөөр инээн даашинзны минь энгэрээс зуурах бөгөөд би зүүсэн байсан зүүлтээ тайлан түүнд өглөө. " Бурхан минь Мэй үнэхээр өхөөрдөм юм аа"

" Тийм байгаа биз. Хэний охин билээ дээ"
бахархалтайгаар ийн хэлчихээд охиноо асрагчид нь өгөхөд асрагч маань бөхийсөөр өрөөнөөс гарлаа. Гаднаас өчнөөн хүмүүсийн дуу сонсогдох бөгөөд би сандрахгүй нь тулд даашинзныхаа хормойноос зуурлаа. Минхи үүнийг минь чимээгүй харж байгаад гарыг минь атган авч " Сандрах хэрэггүй дээ. Чи энэ өдрийг дахин давтагдашгүй өнгөрүүлэх бүрэн дүүрэн эрхтэй. Энэ өдөр чиний хамгийн аз жаргалтай өдөр болох ёстой. Угаас тийм ч байх болно." би улам сандраад л сандрал бүх л биеийг минь бүчих авах аж.
Сандарч болохгүй юмсан.

𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|Where stories live. Discover now