23. Булш.

162 26 3
                                    


Хүн ер нь хэтэрхий их алдаа гаргах юм. Бүүр хэтэрхий их шүү. Алдахгүй байж болдоггүй юм уу?

" Хурдан хөдөл."

Ардаас минь нудрахад би түүн рүү цэхэлзэн харахад тэрээр намайг дахин түлхэхээр далайв. Би дальдчиж аль эсвэл айсангүй. Эсэргээрээ би юу ч хийхээс буцахгүй тийм л их зоригтой байв. Хачин юм шүү.

" Одоо болно. Түүнийг тайван орхи. Өрөөнд ороод ир."

Би аавын хэлснээр ажлынх нь өрөөнд ороход тэр суух суудал дээр заан " Ийшээ суучих." хэмээхэд би суухгүй байхаар шийдлээ. Яалаа гэж би суух билээ? Яасан гэж?

" Чи тавилантайгаа эвлэрэх хэрэгтэй." түүний хоолой цааш орж сонсогдохтой үгүй болоход би юу хийх ёстойгоо мэдсэнгүй. Өөрт минь тулаад ирсэн зүйлд үү? Ард минь хоцорсон мөрөөдөлдөө шаналах уу?

Миний тавилан? Минийх юм гэж үү? Ийм л тавилан анхнаасаа зурагдсан байв уу? Эсэргүүцэх аргагүй юм гэж үү?
" Би таниас ганц л зүйл асууя. Та намайг Эрикд хэдээр зарж байгаа юм. Ер нь яг юугаар солилцож байгаа юм?"

Хүсэв.Хамгийн ихээр. Хайртайдаа биш ч гэлээ өдий хүртэл юугаар ч дутаалгүй өсгөсөн хүн минь учраас түүнийг ядаж үзэн ядахгүй байх ганцхан шалтаг гаргамаар байв. Ядаж ганцхан. Тэр шалтгаанаа л хэлчих. Өдийгөөс төдий хүртэл яг юуны араас өөрийн төрсөн охиноо золин байж хөөцөлдөж байгаа юм.?

" Мөнгө. Тэгээд л бол оо." би нүдээ анив. Гүнзгий амьсгаа авч эргэн түүнийгээ гадагшлуулав. "Ердөө л мөнгө гэж үү? Ердөө мөнгөнөөс болж уу? "

Би танд итгэхийг хүсэв. Ердөө найдвараа л би тээв. Сэтгэлдээ хүртэл таныг үзэн ядахгүй байх бяцхаан зай гаргачихаад түүнээ дүүргэхийг хүсэж байлаа. Өдийг хүртэл. Аавыгаа би үзэн ядахыг оролдож байсангүй.

" Одоо Эрик ирнэ. Хэд хоногоос Бээжин рүү явах байх. Тэндэх хийх ажил их байгаа гэсэн."

" Та үнэхээр тэр новштой дотно юм гээч."

" Энэ чинь л амьдрал хонгор минь. Түүний уурыг хүргэхгүй бол тэгээд л бол оо. Чи насан туршдаа жаргалтай амьдрана." тэр сандлаасаа босон миний дэргэд ирж зогсов.
Би түүний мөрөн дээр байх гарыг түлхэнгээ
" Та түүнд миний жирэмсэнг хэлсэн үү?"

" Хэлчихсээн. Авхуулах уу? гэж асуусан чинь авхуулаад хэрэггүй гэсэн."

" Та ч үнэхээр новш юм даа. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй байх шив."

𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|Where stories live. Discover now