-Ари-
Нүдээ нээх гэтэл цаанаасаа чадахгүй хэд хэд нүдээ нухалсан болчихоод босохоор шийдэн өндийх гэтэл гар минь нэг хатуу зүйлд хүрэх нь тэр.
Юу бил ээ? хэмээн хальтхан бодоод хажуу тийшээгээ харвал санаанд оромгүй нэгэн миний хажууд ажрахгүй унтана. Бүүр дэлхий сүйрсэн ч намайг үл ойшоох нэгэн атал.
Юу болсон бил ээ? Өчигдөр юу болсныг санахаар хоёр гараараа толгойгоо маажин тархин дахь дурсамжнуудаа бодно
Гэнэтхэн орноосоо үсрэн босоод толинд өөрийнхөө нүүр царайг харлаа
"Бурхан минь" би ийн шивнээд ямар гөсрийн царайтай байгаагаа гайхан зогсоно
Арай ч ийм байж болохгүй ээ. Уусан уусан гэхэд ингэтлээ сэгсийж болохгүй.
Би арай өчигдөр ч гэсэн ийм байсан юм биш биз. Жимин намайг бүүр ч илүү үзэн ядсан бол яана аа?
Хэрэггүй зүйл бодож байж мэдэх ч ингэтлээ түүний хажууд навсайж болохгүй.
Үсээ самнангаа тольны тусгалд түүний хэрхэн нялх хүүхэд шиг үнэгчлэн унтахыг харна.
Ядаж ганцхан шөнө ч болов миний хажууд байжээ. Миний өчүүхэн гуйлтыг сонсжээ.
Бүүр сонсохоор барах уу миний хажууд унтаж.
Ийн бодоход л нүүрэнд минь инээмсэглэл тодорч буйг би тольны тусгалд харлаа.
Би үзэсгэлэнтэй. Багад ээж минь үргэлж үсийг минь самнангаа миний хэр хөөрхөнийг магтан ярьдаг байж бил ээ.
Ээж надад хайртай байсан сан. Миний хөөрхөн гүнж гээд л өхөөрддөг байлаа.
Нас явахын хирээр тэр надаас хөндийрч эхэлсэн. Намайг үзэн ядаж байна гэсэн.
Аавыгаа дуурайсан их зантай миний охин биш гэж билээ.
"Эндээс зайл. Аавыгаа бараад."
Энэ л ээжийн минь надад зориулж хэлсэн үг. Ээж минь одоо хаана байгааг мэдэхгүй ч лав л намайг мартсан биз.
Би тэрхэн үедээ ээжийг үзэн ядаж байсан ч том болсноор миний дурсамжин дахь түүний гунигтай нүдийг тодхон санаж байна.
Хэтэрхий балчир байжээ. Надад түүний шаналалыг ойлгох ухаарал тэр үед байгаагүй байж.
Толинд харагдах өөрийн минь тусгал түүний царайтай тунчиг адил байх юм.
Аав минь л түүнийг өвтгөсөн нэгэн нь. Түүнийг араар нь тавьж өөр эмэгтэйг гэртээ авчирсан.
YOU ARE READING
𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|
FanfictionБи түүнийг л намайг орхино гэж бодож өөрийгөө орхигдох вий хэмээн санаа зовдог байв. Тэгтэл цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр тэр биш би л түүнийг орхих хүн нь гэдгийг мэдлээ. Би л орхих байж шүү дээ.
