11. Тор

208 34 1
                                    

Юу хүлээсэн юм бэ?
Бүх юм бахь байдгаараа л байна.
Юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ.

" Би чамд новшийн зан гаргана. Бас хүүхдээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэгсэн ч зүгээр юм уу?"

Надад ирээдүйд болох зүйлс сонин биш байв. Одоо л чухал. Тэр эндээс буучихвал би бурхны өмнө мянга сөгдсөн ч яахав. Цас үргэлжлүүлэн орсоор замыг тэр чигээр нь цагаан өнгөөр будав. Цагаан өнгө мөн цас хоёр миний хамгаас үзэн яддаг зүйлүүдийн минь нэгт зүй ёсоор орно. Яагаад ийм хүйтэн зүйлд хайртай байдаг юм бол? Саяны бодсон зүйл гэнэтхэн надад эвгүй санагдав. Би өөрөө цас шиг хүйтэн хүнд ухаангүй дурлачихаад өвөлд хайртай хүмүүсийг ойлгодоггүй гэж хэлэв ээ? Бурхан минь.

Жимин эцэстээ буухаар шийдсэн бололтой
" Алив урдаас минь холдоодох."
Би бушуухан битон дээрээс босон хажуу тийшээ хоёр алхаад түүний хэрхэн доош үсрэн буухыг чимээгүйхэн ширтэн зогслоо. Тэр өмдөө гөвчихөөд нааш нэг харж буцан өмд рүүгээ ширтээд " Ороолт зүүхэд яадаг юм?" хэмээн санаа тавиад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр юм хэлэв. Би энэхэн үгэнд нь хязгааргүй ихээр догдлон саяжингаа уйлаагүй юм шиг л инээмсэглэл нүүрэндээ тодруулана.

" Яараад мартчихаж" тэр даан ч хариу үл дуугарч зам даган алхаж эхлэв. Би араас нь шинэхэн орсон цасан дээр түүний гуталны мөр болгон дээр тааруулан алхлаа. Ингэхдээ тэнэг юм шиг л инээх аж. Чи яаж намайг нэгхэн өдрийн дотор хэдэн арваар сэтгэлийг минь өөрчилж чадаж байна вэ? Чи тийм ч хичээл зүтгэл гаргаагүй хэлсэн үгэнд би хязгааргүй баяр баяслыг олж дургүйцлээ илэрхийлэхэд чинь би дагаад л гунигт автах юм. Яаж хүн хүнийгээ ингэж бяцхан үгээр удирдаж яадаж байна вэ?

" Миний машин одоо таван алхмын зайд л харагдаж байна." ийн тайвнаар хэлэхэд тэр хариуд нь хэлсэн үг миний өнөөх хуумгай баяр баяслыг ор мөргүй алга болгоно гэж хэн санах бил ээ?

" Би яагаад чамайг дагаж явна гэж чи бодоо вэ? Ер нь яагаад намайг дагаад байгаа юм? Миний хүссэн зүйлийг өгч чадахгүй бол хол л бай"

Доод уруулаа цус шүүртэл хазан тэр дороо хөдөлгөөнгүй зогсоод цас хэрхэн буухыг ширтсээр байхад тэрээр түүнийг гээд ирсэн намайг ч тоолгүй цааш гэлдэрсээр булан эргэн арилж одсон нь энэ байв. Гэдсээ илэв. Энэ миний шинэхэн зуршил болжээ. Хүүхэдтэйгээ ярилцах нь өөртэйгөө ярилцахаас тэс өөр юм. Яг л миний л хүүхэд. Намайг хэнээс ч илүү ойлгож буй нэгэн. Намайг хэзээ ч буруутгаж зүхэхгүй. Бусад шиг шүүмжлэхгүй. Тэр надаас их зүйлс шаардаж бухимдуулахгүй.

𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|Where stories live. Discover now