Миний гарнаас битгий тавиарай. Ядаж намайг түрүүлж тавих хүртэл битгий тавь. Чамаас холдох эсвэл холдохгүй байх шийдвэрийг ядаж надад өгч хайрлаач.
Бид шууд л энэ газраас аль болох холдохоор шийдэв. Жимин миний гарнаас атгасан ч одоо ч миний яаран машин жолоодохыг гайхан харсаар сууна.
Аргагүй л дээ. Би түүнд юу ч хэлэлгүй аваад гарчихсан шүү дээ. Тэр надаас асуухыг хүссэн өчнөөн зүйл байгаа гэдгийг мэдэх ч гэлээ миний хүслийг хүндэтгэж байгаад нь би туйлын ихээр баярлаж байв.
Утсаа халааснаасаа гаргаж ирээд машиныхаа цонхыг доошлуулахад Жиминий гайхсан харц бүүр ч ихсэх нь тэр. Яг л над руу ямар новшоо хийгээд байгаа юм гэсэн харцаар харах аж.
Түүн рүү нэг харчихаад түр машинаа зогсоов. Бид хэдийн хотоос гараад 2 цаг явчихсан байсан юм. Хаашаа явж буйгаа болон яг юуны төлөө явж байгаагаа ч мэдэхгүй би болон бүүр юу ч мэдэхгүй гадарлахгүй байгаа тэр.
Утсаа хэдийн унтраачихсан байсан тул эргэлзэх зүйлгүй гарган хаялаа.
" Утсаа өгч бай" гараа сунгахад тэрээр хөмсгөө зангидан "Яг юу болоод байгаагаа хэлэхээс нааш би утсаа өгөхгүй."
Би түүнд одоохондоо үнэнийг хэлэхийг яарсангүй. Бүүр хүссэнчгүй. Намайг бузар эмээр хараасай аль эсвэл үзэн ядахаа байсан сэтгэл нь дахиад хувирчих вий хэмээн айж байв.
" Зүгээр л өг. Би чамд дараа тайлбарлана."
Тэр эцэстээ залхсан шинжтэй байх ба утсаа дуртай дургүй өглөө. Би нүүрийг нь утраахаасаа өмнө харж амжихад би харсан зүйлдээ итгэсэнгүй. Дэлгэцнийх нь зурган дээр унтаж буй би байх ба энэ нилээн дээхнийх байх шиг.
Намайг согтоод тасардаг үе байна. Тэр тэр үед яг яах гэж энэ зургийг дарсан юм бол?
Тэр утсаа булааж авахаар над руу урагшлахад нь би амжин машинаас бууж амжив. Тэгчихээд харж буй зүйлдээ итгэж ядах аж. Тэр...тэр үеээс хойш намайг хүлээн зөвшөөрчихсөн байжээ?
Хүлээн зөвшөөрөх гэсэн нэр томьёо тохирох уу? Хайртай юм уу? Сэтгэл алдрав уу? Хайрлав уу? Энхрийлмээр санагдсан уу? Би чамд үзэсгэлэнтэй харагдсан уу?
Тэрээр машинаас буугаад гарт минь байх утсаа шүүрч аван унтраах товчийг дараад шууд л шидчих нь тэр.
" Яасан бэ? Ийм л зүйл хийх гэж утсыг минь аваагүй гэж үү?"
" Аан.. тийм ээ. Гэхдээ-" үгийг минь таслан тэрээр урууланд минь нэг хуруугаа хүргээд
" Чи надад юу болоод байгаагаа хэлэхгүйгээс хойш би ч бас энэ тухай юу ч хэлэхгүй."
YOU ARE READING
𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|
FanfictionБи түүнийг л намайг орхино гэж бодож өөрийгөө орхигдох вий хэмээн санаа зовдог байв. Тэгтэл цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр тэр биш би л түүнийг орхих хүн нь гэдгийг мэдлээ. Би л орхих байж шүү дээ.
