Бид ярихгүй уулзахгүй байх эсэх нь хамаагүй
Зүрх сэтгэлдээ чамайг хайрлах хайр минь хэвээр л байх болно.
-Ари-
Эмнэлэгт очиж үзлэгт хамрагдах ёстой тул өглөө босоод л Сухо руу залган ажилдаа очихгүй гэдгээ мэдэгдлээ.
"Таны бие тань өвдөө юу?"
"Үгүй ээ. Чи санаа зовох хэрэггүй. Би зүгээр л өнөөдөртөө амармаар санагдсан юм."
"За тэгвэл өдрийг сайхан өнгөрүүлээрэй"
"Чи ч гэсэн."
Утсаа салгаад дээш өрөө рүүгээ өгсөн шүүгээгээ онгойлгон хувцаснуудаа нэг нэгээр нь ялгаж эхэллээ.
Хэт задгай богино даашинзнуудаа хаяхаар шийдэн ялгаж буй нь энэ. Тусдаа уут гарган хаях хувцаснуудаа хийв.
Одоо би чинь ээж болж байгаа. Ийм төрлийн хувцас надад хэрэггүй.
Хүүхэд минь жинхнээсээ хурдан гараарай. Ээж нь бүх зүйлсээ чиний л төлөө өөрчлөөд хүлээж байя.
Хурдан төрөөд аавыгаа ховсдоод өг. Ээж нь хүчрэхгүй нь. Ийм арчаагүй байгаад уучлаарай.
Чинийхээ төлөө би хичээнэ ээ.
Хувцаснуудаа гадаа гаргаж хаяхаар шийдэн дээгүүрээ пальто углаад гадагш гарлаа.
Өвлийн эхэн сар болохоор цас өдөр шөнөгүй л хаялана. Одоо ч цас орох нь нэгэн бодлын яршигтай.
Жимин магадгүй өнөөх л клубдээ зугаацаж байгаа биз. Хаана юу хийж яваагын мэдэх хүсэл ч алга.
Хайртай гэхдээ одоо түүнийгээ илэрхийлэх цаг нь биш. Хэзээ нэг боломжтой өдөр түүний дэргэд байна.
Эмнэлэгийн үүдээр ороход л өнөөх сайхан хайран дундаа умбасан хосууд харагдана. Хүүхэд минь хэзээ нэг өдөр аавтайгаа гурвуулаа ингээд явах байх. Тэр хүртэл тэвчээртэй хүлээгээрэй.
Үүдэнд байх сувилагчид цаг авахаар очиход сүрхий нааштай хариу хэллээ.
"Одоо та хоёр хүний араас л ороход болох юм байна. Харин дараа ирэхдээ ирэхээсээ өмнө заавал цаг урьдчилж авж байгаарай"
"За тэгнэ ээ."
Эмчийн өрөөний гадна байх сандал дээр суув. Хажууд минь залуухан хос байх аж.
" Хайр аа одоо хоёулаа хүйсийн мэдчихээд шууд л хүүхдийн хувцасны дэлгүүрүүдээр явья. Миний бодлоор бол яалтачгүй хүү байх. Яг л чамайгаа дуурайсан."
YOU ARE READING
𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|
FanficБи түүнийг л намайг орхино гэж бодож өөрийгөө орхигдох вий хэмээн санаа зовдог байв. Тэгтэл цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр тэр биш би л түүнийг орхих хүн нь гэдгийг мэдлээ. Би л орхих байж шүү дээ.
