21. Явах гэж байна.

206 33 5
                                        

Бидний өнгөрүүлсэн бяцхан хором мөчүүд надад яг л тансаг цэцгийн мандал шиг, тэнгэрт түгсэн олон мянган одод шиг л үзэсгэлэнтэй санагдана.
Чи л намайг амьд гэдгийг минь мэдрүүлдэг нэгэн нь. Чи л зөвхөн миний хүрэхийг хүрсэн мөрөөдөл.

Би зөвхөн чинийх л байхыг хүснэ мөрөөдөл минь. Чамд л тэврүүлж чамд л үнсүүлж энгэрт чинь шигдэж үнэрийг чинь уушгиндаа багтааж ядан чинийхээ гараас атгамаар. Хардуулж бас хардаж. Уучилж бас уучлуулж. Өвдөж бас шаналж. Цаашдаа ч энэ бүх энгийн хэдий ч үнэ цэнэтэй зүйлсийг хийсээр л баймаар.

Бидний эхлэл сайхан байсангүй. Оршил бол бүүр ч ярилтгүй. Ийм байтал бурхан бидэнд хүүхэд заяаж. Биднийг учраг нэгнээ хайрлаг гэсэн мэт. Зүрхэндээ бас сэтгэлдээ нэгнээ энхрийлэг гэж

" Чи юу бодож байна?"

Түүний дөнгөж саяхан угаасан одоо ч нойтноороо байх үсийг илбэнгээ ийн хэлэхэд Жимин өнөөх л сэтгэл татам инээмсэглэлээрээ инээн "Чамайг. Чиний тухай."

" Бидний тухай бод хонгор минь. Олон тоон дээр ярь. Хэн хэнийхээ тухай шаналан бодож гэмшихгүйгээр зөвхөн одоо байгаа бидээр л төсөөлөн бодоцгооё."

" Романтик л юм." би инээвхийллээ.
" Магадгүй бид явахаасаа өмнө үсчин орох хэрэгтэй байх?"

Би гайхсаар түүний зүг том хараад
" Яах гэж? " хэмээн ам нээв. Тэр урагш гараа сунган үсийг минь илээд " Чамайг өөрт чинь өгье."

Би инээв. Дахиад л. " Би чамд л харьяалагдмаар байна шүү дээ?" Тэр намайг татан орноос босохдоо өрөөний том толинд намайг харууллаа. Би үнэнийг хэлэхэд өөрийгөө харахдаа бэлэн биш байв. Шаргал үстэй болсноосоо хойш л толинд харах бүрт ээж минь бодогдоод байдаг. Үзэн ядсан юм биш ч гэлээ басхүү хайрлаад байгаа зүйл ч алга байв.

" Чиний үс. Чиний хувцас" би хүчлэн өөр лүүгээ харав. Бас ард минь зогсоод үсийг минь илэх нэгнийг харлаа. Би тэс өөр хүн юм. Толинд тусах тусгал болон дотоод ертөнц минь тэс өөр мэт.
" Чи өөрийгөө буцааж авах хэрэгтэй."
Би хүсэж байв. Эргээд хар үстэй болохыг. Маш ихээр.

Гэсэн ч би юу ч хэлсэнгүй. Ер нь энэ зочид буудлын өрөөнөөс гармааргүй байсан юм.
Хэзээ мөдгүй бариад авах мэт. Биднийг салгахын төлөө бүх дэлхий тэмцэж байх шиг санагдахыг яана.

" Бидэнд дараа нь зөндөө цаг гарна аа" гарахгүй шүү дээ. Боломжгүй. Бидэнд дараа гэж байхгүй одоо л гэж байгаа мэт санагдав.
Би хэлсэн үгэндээ харамсав. Эцэстээ би түүнд болон өөртөө худал хэлсээр л. Түүнд итгэл найдвар төрүүлж.

𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|Where stories live. Discover now