Миний толгой доторх мангасууд үүнийг мэднэ.
Чамайг алдчихвал би үгүй болно гэдгийг.Хаалганы хонх дараад бүтэн амьсгаа авав. Эцэстээ эхлэл нь ч бараг тавигдаагүй байхад бид төгсөх байж. Зовоосон хайрласан. Уучилсан энэрсэн. Мөрөөдөл шиг нэгнээ гартаа арайхийн оруулж чадсан ч үүрд байлгаж чадахгүй нь ямар гаслантай вэ? Сүйрсэн. Бас уй гашуу нөмөрсөн ирээдүй намайг угтах авч одоо байгаа алт шиг цагаа мөрөөдөлтэйгөө л өнгөрөөхийг хүсэв.
Дахин түүний царайг харж чадахгүй салах аваас миний өчүүхэн зүрх дийлэхгүй. Уучил хайрт минь. Чамаас анхнаасаа хайр гуйх хэрэггүй байж. Одоо ч би үүднээс буцах бүрэн боломжтой байхад би дахин нэг удаа чиний үзэсгэлэнт царайг харах гээд зогсож байна. Ирээдүйд намайг улам үзэн ядах байсан ч би ядаж өөрийн гэсэн хийж чадах зүйлээ хийчихээд холын хол нисэн одмоор.
Эргэн харалгүй далавчаа дэлгээд чамдаа сайн сайхныг хүсээд би явна аа. Хонгор минь.Жимин хаалга тайлчихаад намайг харан баярлан инээх аж. Тэгчихээд гарнаас минь атган дотогш оруулж хүрэм гутлыг минь тайлж өгөөд нүдийг минь дарав. Тийм ээ чи бол мөрөөдөл хонгор минь. Миний авахыг биелүүлэхийг хүссэн мөрөөдөл хонгор минь.
Би инээмсэглэн түүнээр замчлуулан явахдаа юу үзүүлэх гэж буйг нь гайхах авч басхүү баярлан догдлоно." За байж байгаарай. Нээх болоогүй шүү."
Миний нүүрэнд улам том инээмсэглэл тодроно. Сайхан хоолны үнэр өдөржин өлсгөлөн байсан ходоодыг минь дуугарахад хүргэнэ.
Жимин энд тэнүүгээр сандран гүйж юм хум түжигнүүлэх нь цаанаа л нэг эгдүүтэй. Нүдээ нээхээр шийдээд байж байтал Жимин түрүүлэн " За нээгээрэй."
Би нээсэн. Тэгээд үнэхээр хөөрхөн зүйлсийг олж харав. Зочны өрөөний жижиг ширээн дээр амтат тахиа гоёмсог амттангууд өрөгдсөн байх ба цаашилвал маш олон хайрцагтай зүйлс байж байв. Юу билээ? Өнөөдөр ямар нэгэн баяр билүү?
Би догдолж байсан ч бас хажуугаар нь гайхаж балмагдаж байв. Учир нь би энэ бүх зүйл хүртэх юу ч хийгээгүй шүү дээ.
Жимин миний балмагдсан царайг харчихаад сандрах авч миний гарнаас хөтлөн буйдан дээр суулгалаа.
Өмнө минь байх хоолнууд руу одоо ч би асуулт эрсэн харцаар харах ба хүрж ч чадалгүй бас зүгээр суугаад байх ч хэцүү байв." Алив ээ. Идчих. Бүгдийг нь чамд зориулж бэлдсэн юм. Таалагдахгүй байна уу?"
Надад ирэх анхаарал халамжид нь би одоо ч эргэлзсээр байв. Тэр Ружэ гэж амнаасаа дуугаргавал би эргэлзэх зүйлгүй гаран гүйхдээ бэлэн байна.

YOU ARE READING
𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|
FanfikceБи түүнийг л намайг орхино гэж бодож өөрийгөө орхигдох вий хэмээн санаа зовдог байв. Тэгтэл цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр тэр биш би л түүнийг орхих хүн нь гэдгийг мэдлээ. Би л орхих байж шүү дээ.