Чи болон чиний бүхэн.
Би болон миний бүхэн.
Эцэстээ бид болон бидний бүхэн.
" Ээж ээ. Та яагаад үсээ шараар будаад байдаг юм бэ?" ээж минь өнгөө сэргээлгэсэн шаргал үсээ тольдох зуураа нааш харан мишээж " Ээж нь хэтэрхий хөөрхөн харагдаад байна уу?" би түүний нүдэн дэх гунигийг үл ойшоон " Танд харин ч зохихгүй байна. Аав таныг ийм болохоор л хаяж байгаа юм ш дээ. Зүгээр хараар будуул аа."
Би яах гэж тэр үед тэгж хэлээ вэ? Яагаад таныг хөөрхөн байна үзэсгэлэнтэй байна гэх үгсийг хэлээгүй юм бол? Одоо бодох нь ээ өсвөр үеийнхээ өөрийгөө дүгнэхэд үнэхээр тэнэг охин байснаа хангалттай хүлээн зөвшөөрч байна. Мөнгөнд сохорчихсон азгүй амьтан байж шүү дээ? Энэ бүх цаг хугацаанд ердөө би өөрөөсөө л зугтаад яваад байж. Өнгөрсөнтэйгөө нүүр тулахыг хүсээгүй юм байна. Өөрийгөө зовоохгүй гэж л ээжийгээ үзэн ядаж ердөө түүнээс явжээ.
Ямар тэнэг охин байгаа вэ? Ямар тэнэг эмэгтэй юм бэ? Ийм л харуусал намайг бүчин авах аж.
" Яг үнэндээ би ээжийг чинь алчихсан. Би түүний шаргал үснээс хэдийг тасдаад авсан шүү. Чи авмаар байна уу?" Эрикийн амнаас эдгээр үгс унахад би өөрийгөө хамгаас илүү үзэн ядаж билээ. Би л тэр үед ээжээсээ нүүр бууруулж зугтаагүй байсан сан бол ээж минь тэртээ алс холын орныг зорихгүй миний хажууд байж байх байсан даа.
Ааваасаа тэр үед сүүлчийн удаа гуйчих л байсан байна шүү дээ. Ээжийг минь бүү орхиоч гээд. Түүнийг бүү зовоогооч гээд. Сүүлд аавыгаа харахад би түүнийг үзэн ядаагүй ээ. Харин ч намайг шийтгэх ёстой шийтгэл минь ирж дээ хэмээн бодсон. Харин тэр шийтгэлд би бэлэн байсан..
Байсан...гэхдээ байгаагүй ээ. Ардаас минь татах хүүхэд Жимин хоёр минь намайг амьдрахад хүргэсэн. Тэд надад хүч өгсөн. Хамгаас үнэтэй эрдэнүүд минь.
Надаас бүгд явчихсан. Одоо өмнө минь байх Жимин явчихвал бүгд явчихна даа. Надаас яах гэж яваад байдаг юм бол доо? Би юу буруу хийчихээ вэ?Сонсоод уярсаан чиний үзэсгэлэнтэй хоолойд. Хараад дурласаан чиний өө сэвгүй царайнд. Зүгээр л хараад л сонсоод л дурлачихсан юм. Дурлачихсан. Тийм ээ дурлачихсан. Өөрөөсөө ч илүү чамайг хайрладаг болчихсон. Хүйтэн гаранд минь чиний дулаахан гар хальт шүргээд өнгөрөх үед л дурлачихсан. Сайн байна уу? гээд мэндлэхэд чинь дурлачихжээ би.
YOU ARE READING
𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|
FanfictionБи түүнийг л намайг орхино гэж бодож өөрийгөө орхигдох вий хэмээн санаа зовдог байв. Тэгтэл цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр тэр биш би л түүнийг орхих хүн нь гэдгийг мэдлээ. Би л орхих байж шүү дээ.