12. Яагаад?

201 31 2
                                        

и надаас холдох хэрэгтэй.


-Би холдохгүй ээ. Учир нь би чамд хайртай.

-Яагаад?

-Чи хайраас яагаад гэж асууж байгаа юм уу?


_________________________________________

" Хэцүү байна уу? "

" Үнэхээр хэцүү байна."

Түүнээс холдохдоо яагаад бидэнд ижил мэдрэмж төрж буйг гайхан Сухо руу ширтэхэд тэрээр саяны үйлдэлд гэмшиж буй бололтой гараараа хүзүүгээ илэн доош ширтэнэ. Би түүний энэ энэ үйлдэлд инээсхийн нурууг нь иллээ.

" Саяны явдлыг мартаарай"

Би түүний өхөөрдөм гуйлтанд нь инээсхийн,
" Харин мартаж чадах болов уу? Бараг л хоёулаа үнсэлцэх нь холгүй-"

" Юу гэж дээ? Зүгээр л тэв..рэлт байсан. Ямар ч тийм зүйл байхгүй. Бид хоёр зөвхөн дарга ажилчны л харилцаатай байх ёстой."

Би түүний амьсгаа авалгүй хэлсэн үгэнд нь инээгээд " За тайвшир. Би ойлгож байна."

Гайхалтай нь одоогийн бидний нөхцөл байдал 5 минутын өмнөхөөс хэд дахин илүү дээрдсэн байна шүү дээ. Бид одоо нүүрэндээ инээмсэглэл зүүж харин 5 минутын өмнө бид тус тусынхаа асуудалд бодлогширсон байдалтай байсан.

Цаг арван цагийг заасан байх ба Сухогийн машинаар гэртээ хүргүүлэхээр шийдлээ.
" Маргааш ажил дээр уулзацгаая."

Би хариуд нь инээмсэглэсээр гараа даллаад гэртээ ороод харсан зураглалдаа нүдэндээ итгэсэнгүй. Тэр байна. Дахиад л. Дахиад л намайг зовоохоор ирээ юу? Надаас юу хүссэн юм бол?

Буйдан дээр сууж гартаа виски атгасан байх тэр нэгэн намайг орж ирснийг харчихаад
тоосон ч шинжгүй гартаа байх вискигээ балгалана. Би шүлсээ залгиж урагш хараад аажмаар дээгүүрх хүрмээ тайлахдаа толинд өөрийнхөө айж сандарсан төрхийг олж харлаа.

Өрөвдөлтэй. Яагаад би ийм байгаа юм бол? Би хаанаас юуг буруу хийсэн юм? Тэр буруу үйлдэл минь тийм аймшигтай зүйл байсан гэж үү? Үснийхээ боолтыг тайлан шүүгээн дээр байх зориулалтын саван дотор хийгээд Жиминийг тоолгүй дээш шатаар өгсөөд шууд л нойлын өрөөнд орлоо.

Угаалтуурын ус гоожуулаад хэсэг гацсан юм. Одоо өвлийн хүйтэн байтал энэ угаалтуураас ердөө цэл хүйтэн ус гоожиж байна. Цэл хүйтэн. Угаас хүйтэн гарыг минь энэ ус бүүр ч хүйтрүүлж орхилоо. Даарч байна.
Тэгтэл яагаад би гоожуурын усаа хаахгүй байгаа юм бол?

𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|Where stories live. Discover now