26. Сонголт

179 31 3
                                    

Нэг л өдөр чамайг инээмсэглүүлдэг нэр инээмсэглүүлэхээ болино.
Тэдгээр дурсамжууд чамайг уйлуулахаа ч болино.
Чи эдгэрнэ. Мөрөөдөл минь.
Битгий санаа зов. Бага зэргийн хугацаа орох ч гэлээ чи эдгэрнэ ээ.

-Жимин-

Амьдралд минь илгээгдсэн сахиусан тэнгэр. Бид харанхуйгаар эхэлсэн. Хайрт минь. Нүгэл хилэнцээр. Өөр өөр хүслээр бид нийлсэн. Өөр зорилготойгоор. Нэгнээсээ дөлсөн. Гэхдээ л би болон чи бид болсон. Бурхан надад хүүхэд хайрласан. Нэг хүүхдээ би өөрийн гараар алав. Тэгсэн ч бурхан дахиад надад боломж олголоо. Гэтэл тэр боломжоо би анзааралгүй олон ч хугацааг өнгөрүүлэв. Эцэстээ ухаарахад бүх зүйл оройтсон байв. Тэр минь намайг орхисон. Нулимстай нүдээр. Орхих гэж байж яагаад уйлж байгаа юм? Зүгээр л орхиод явчихаж болоогүй хэрэг үү? Юунд надад хоргодоно вэ? Эцэстээ бид тавилангаараа нийлэхгүй л юм бол, чи тэгж л шийдсэн юм бол над руу хөндий харцаар хараад л нуруугаа харуулах ёстой байсан юм шүү дээ.

Чи надад итгэсэн. Надаас тас зуурсан. Зүүд нойрноос минь салахаа байж зүрхийг минь урж хаяад дотор нь орж сэлгүүцнэ. Тарчлаантай 3 сар. 1 дэх сар. Өвөл өндөрлөлөө. Чиний дургүй улирал дуусав. Төгсөв. 2 дох сар. Хавар. Тэгсэн ч чи миний дэргэд байсангүй. 3 дах сар. Юу юугүй зун. Дахиад л байхгүй. Ор сураггүй. Чамайгаа санах болгондоо би чинийхээ зургийг харан үгүйлэн санана.

Чи намайг мартчихсан байвал яана? Дахиад харах завшаан олдлоо ч би чамд хэдийнээ мартагдчихсан байвал яах вэ? Шууд л би доош гүнзгий ангал руу зогсолтгүй унана шүү дээ. Намайг үгүйлээгүй байвал. Аль эсвэл хайр чинь хэдийн хөрчихсөн өөр нэгэнд сэтгэлээ өгчихсөн байвал. Яг л ном зохиолууд дээр гардаг шиг мафын гишүүндээ сэтгэл алдарчихсан байвал.

Надад юу ч байхгүй. Ердөө ганц түүнийг гэх сэтгэл минь урд минь байх шилтэй сөжү. Согтчихвол чи нүдэнд минь үзэгдэнэ. Тэгээд миний гарнаас атгаж ирээдүйнхээ талаар надтай ам уралдан ярилцана. Би тэглээ ч нэг их зүйл хэлэхгүй ээ. Ердөө би чинь том инээмсэглэл тодруулаад л сууж байна. Харин эрүүл ухаанаа олж авах үедээ гол зурж хоолой харлатал их өвдөлтийг мэдрэнэ. Юу юугүй үхчих мэт. Ангаад өлсөөд зөвхөн архиар л өөрийгөө торгоож ердөө согтож л чамтайгаа улзаж чадах учраас дахиад л сөжү рүү гараа сунгана. Дахиад л энэ бүхэн давтагдана.

Гэнэтхэн л бүх зүйлс хурдан болж өнгөрсөн. Хэдэн залуус намайг цохиж машинд суулгасныхаа дараа амыг минь алчуураар дарж ухаан алдуулж сэрэхэд минь би хэдийн танихгүй харанхуй орчинд сууж байв. Хамаг бие минь шархиран өвдөж зөвхөн үхэхийг хүсэх шиг. Удалгүй хаалга онгойж үзэсгэлэнтэй тэр минь ороод ирчихнэ гэж хэн санах билээ. Санасан шүү би чамайг. Үхтлээ. Хамар шархирч нүд чийгтээд ирэхэд би дээш харлаа. Чам руугаа очихсон. 10 алхам надад 10 километр шиг л хол санагдана. Болдогсон бол хүлээсээ тайлаад чам руу очихсон.

𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|Where stories live. Discover now