14. Ружэ

225 35 4
                                    

Бид бүгд л дотроо ямар нэг зүйлтэй тулалдаж байгаа.
Зарим нэгэн нь хэтэрхий сайн нуудаг юм. Түүнээс биш бүгд л зовж байгаа.

Энэ хорвоод олон олон зовлон бий. Хязгааргүй үргэлжлэх зовлонгууд. Тэдгээр зовлонгууд өөр өөр төрлийн өвдөлтийг өгнө.
Өвдөнө. Аймшигтай ихээр. Бие махбодийн өвдөлт тэсвэрлэхэд хэцүү. Тэгсэн хэдий ч хамгийн аймшигтай нь дотоод өвдөлт. Сэтгэл зүйн өвдөлтүүд бие махбодийн өвдөлтөөс дутахгүй. Энэ хоёрт ижил ганц зүйл нь хоёул хүнийг алж чаддагт байгаа юм. Үүгээрээ л ижил. Эцэстээ өвдөлт тэсвэрлэхээ байхад хүн үхдэг юм. Үхээд ч өвдөлт нь арилахгүй бол яах вэ? Тэгвэл үхсэний ч хэрэг байхгүй юм тийм үү?
Хагас үхдэл мэт байдалтай л амьдрах болох нь ээ.

Би өөрийнхөө гаргасан шийдвэрт эргэлзэж байна. Өчигдөр би түүний хүсэлтийг зөьшөөрчихсөн шүү дээ. Тэрхэн үеийнхээ сэтгэл хөдлөлд автаад үзээд алдъя гэж бодсон минь зөв байсан уу?

Үсчин миний үсийг шинэ өнгөөр будах ба Жимин намайг болон үсчинг ширтэн чимээгүй сууна. Ядаж авиа гаргаасай. Толгой чинь өвдөж байна уу? Цайруулахад их өвддөг гэсэн гэж хэлдэг ч болоосой. Надад санаа тавиасай. Мөн хүүхэддээ ч бас санаа тавиасай.
Толины тусгалд тусах миний ядарсан төрх. Би өөрийгөө үзэн ядаж байна. Одоо би өөр нэгэн шиг байх хэрэгтэй гэсэн үг тийм үү. Эцэстээ би л өөрөө энэ бүхэнд хутгалдсан нь байж харамсах ч бас хаашаа юм.

Толгой минь өвдсөн юм. Цайруулагчийн хүчтэй үйлчилгээнд миний толгой аймшигтай гэмээр өвдөж байна. Анх удаагаа өөрийн хар үсээ өөр өнгөөр будуулах гэж байна. Өөрийнхөө дургүй үйлдлийг хийж байна шүү дээ. Би хэзээ ч үсээ өөр өнгөөр будуулахыг хүсээгүй. Төрсөн ээжийн минь үс яг ийм шаргал байж билээ. Түүний шаналантай нүдийг хараад хэзээ ч түүн шиг амьдрахгүй яасан ч үсээ будахгүй түүнийг дуурайхгүй гэж бодож байж. Тэгтэл би одоо дүрээрээ ээж шигээ болчихож.

Үс минь цайвар шаргал өнгөтэй болчихсон байгааг би нүдэндээ ч итгэлгүй чимээгүйхнээр мэгшив. Хажууд зогсох үсчин болоод ард минь байх Жиминийг үл тоон би уйлав. Яагаад үргэлж уйлаад байгаа юм бэ? Яагаад миний үс шар болчихов оо? Би яг л ээж шигээ харагдаж байна. Доторх нь ч тэр гаднах нь ч тэр. Одоо өөр нэгэн болчихлоо шүү дээ. Ганцаардсан шаналсан тэгсэн атлаа одоо хамгийн өрөвдмөөр дүрийг гаргах хэрэгтэй болох нь. Ердөө хайрын төлөө.

Ээж минь аавыг хэзээ ч зүрхэндээ тавьж явуулаагүй шиг би одоо Жиминээс тас зуурсан байна. Түүнээс гуйж өвдөг сөгдөж эцэстээ өөрийн гэх бүхий л үнэтэй зүйлсээ түүнд зарцуулжээ. Надад юу ч үлдсэнгүй. Үлдсэн байлаа ч би тэрийг нь харахгүй мэдрэхгүй анзаарахгүй байна. Ердөө л хайр.

𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|Where stories live. Discover now