8. Хатуу

239 37 1
                                    

Хайр үргэлжид уяхан зөөлхөн байдаггүй. Хайр тоолж баршгүй олон дүр төрх өнгө аястай.
Анхаар!!!
Хайр хатуу байж магадгүй. Бүүр хэтэрхий хатуу.

-Ари-

" Би яаж чиний өндгөнд дургүйг чинь мэдэх юм?" түүн рүү хашгичин ширээн дээр үлдсэн хос аяганы өрөөснийг нь аван түүний зүг нэг шидэхээр далайснаа зориг үл хүрэн зүгээр л шал руу шидлээ.

Тавагны хагарах дуу дахин хадсанд хүүхэд минь цочсон уу гэлтэй л гэдэс эвгүйрхэх аж.
Уучлаарай хүүхэд минь.

Нэгэнт эхлүүлсэн энэ тэнэг зүйлээ дуусгаж хүчрэхгүй байгаадаа багахан харамсал мэдрэн сууна. Бид хоёул нэгэн рүүгээ ширтэн юу ч юм бодон хоёр талд зогсох аж.

Уучлаарай гэж хэлэхийг нь хүлээн дотроо бяцхан гэхдээ асар их үнэ цэнэтэй найдвараа чангаан зогсоход зүрх тэсгэл алдан хөрнө. Хөрөлтийг нь би болиулж хүчрэхгүй.

Уучил. Ганцхан үг. Ингээд л буцаад миний ядмагхан өдрийг өнгөөр будаж чадна. Түүнд даан ч тийм сэтгэл байхгүй нь харамсмаар хэрэг.

Багахан найдлага байхад л дэлхийг өөрчилж чадна. Харин дэлхийг өөрчилж хүчрэх энэ найдлага гэгч хайрыг өмнөө сөхрүүлж дөнгөхгүй юм.

Хайр гэгч агуу хатуу зүйл юм. Уян зөөлөн, халуун дулаан, найрсаг ялдам гэж хүмүүс хэлдэг ч яг үнэндээ хайр дэндүү хатуу, хүйтэн, зүрх зүсэм хурц ирмэгтэй эд юм.

Хоолойнд минь хайрын хүйтэн мэс тулахад би түүн рүү зориг гарган ширтсээр л... Тэр хүйтэн мэс намайг өвтгөхгүй байна гэж худал ярихгүй ч би үүнийг хүүхдийнхээ төлөө тэсвэрлэж чадах юм шиг санагднам.

Зөөлөн байгаарай. Жимин. Надад зөөлөн хандаарай. Хайрыг мэдэхгүй анхлан суралцагчид зөөлхөн аядуу тайвнаар хандаж өгөөрэй. Чамгүй бол үхэж мэдэх нэгэн чиний өөдөөс ширтээд зогсож байна шүү дээ.

Жимин надаас урьтан бидний чимээгүй байдлыг эвдэж " Би чамд ямар харагдаж байна?" хэмээн нилээн сул хоолойгоор хэлэв.

"Новш шиг." үнэн аль эсвэл худал. Жимин бол новш. Байдаг л нэг новш. Сөүлийн гудамжнаас олж болох новш шиг залуучуудын л нэг. Мэдэн будлин дараа нь үүндээ үхтлээ харамсдаг новш. Чи зүгээр л новш. Хэн ч чам шиг байж чадна. Угаас бүгд новш. Гэхдээ чи илүү новш.

Жимин богинохон бөгөөд хурц ирт хариултыг минь сонсон санаа алдасхийн түүн рүү нүдээ ч цавчихгүй ширтэн бодлогоширох над руу хоёр алхмаар ойртов.
Бидний дунд 3 алхмын зай. Би түүн рүү ширтэн дараагийн хийх үйлдлүүдийг нь таамаглан байтал түүний дахин нэг сул дуу хадлаа.

𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|Where stories live. Discover now