Сэтгэлийн минь нэг хэсэг нь үргэлж чамтай цуг байг.
Зүрх минь үүрд чиний төлөө цохилог.
Бодол санаа минь зөвхөн чамаар дүүрэн байж
Чинийхээ л халуун энгэрт төөрөн будилъя.
Хажууд минь гараа тавин суух нэгэн. Зүгээр л тэр нэгнийг далд орчихоосой гнж хязгааргүй ихээр хүсэх өрөвдөлтэй би. Би өөрийгөө би гэж нэрлэх нь зүгээр болов уу?
Хоосон нэгэн шиг. Дотор нь дүүргэж байсан хамаг зүйлсийг авж хаяад хов хоосон болгочихсон аятай. Эсвэл бүүр дүүрэн байгаагаа ч анзааралгүй хоосон гэж бодоод байгаа юм болов уу?
Хов хоосон. Гагцхүү өөрийгөө илэрхийлэх ганц илэрхийлэмж. Хажууд минь миний хүсээгүй хүн сууж эргэн тойронд минь тамхины хорт утаа сүүмэлзэнэ. Аль болох тэр утааг ам хамраараа залгихгүй гэж л их хичээх аж. Энэ новшийн газар ирээд хэдийнээ 7 хоножээ.
7 хоноход юу болсон бэ? гэж үү? Ямар ч сүртэй зүйл болоогүй. Нэг тийм байдаг л өдрүүд үргэлжилсэн. Урсгалаараа. Эрик намайг Бээжинд авчирсан. Түүнд хийх ажил бий гэсэн. Мэдээж л дээ тэр чинь мафын гишүүн. Надтай ширүүн гэхдээ зөөлнөөр харьцаж байгаа. Гар хүрэхгүй ч дэргэдээ уяад. Амьдаар минь тамлах шиг.
Ажлынх нь өрөөнд түүний хажууд наалдаж суугаад л орж ирэх эрчүүд рүү ширтэнэ сууна. Амнаас нь гарах үг бүрийг нь чихнийхээ хажуугаар хийсгэн хоосон харцаар тэднийг ширтдэг юм.
Эрик тамхиараа намайг тамлах гэсэн мэт л нүүрний минь ойролцоо буугилна. Надтай яг л хүүхэлдэй шиг харьцаж байгаа. Хажуудаа үзэсгэлэн болгож тавих гэж л авчирсан юм шиг. Хааяадаа өрөөнд нь эмэгтэйчүүд орж ирнэ. Богино банзал өмсөж нүүрээ хэтрүүлэн будсан эмэгтэйчүүд.
Инээдтэй гэмээр ч юм шиг аль эсвэл харамсалтай ч юм шиг. Би хэдхэн сарын өмнөх өөрийгөө тэдгээр эмэгтэйчүүдээс олж хардаг юм. Магадгүй одоо ч би өөрчлөгдөөгүй байх л даа. Гэхдээ л тэд надад харамсмаар санагдана. Эрикийн хажуунаас татан над руу ширүүнээр хэн бэ? гэсэн харцаар харахад нь би " Нүүрээ угаа өмд өмс" гээд л хэлчихмээр санагдана.
Аа харин хааяахан Эрикийн өлмийнд нь сөгдсөн хөгшчүүл орж ирдэг юм. Хааяахан ч гэж дээ. Байнга шахуу. Миний мэдэхгүй хачин зүйлсийг ярилцана. Гэхдээ мэдээж мэдэхгүй биш л дээ. Мэддэг гэхдээ тоохгүй. Архи хар тамхи янхан хүний наймаа. Эдгээрийг би шийдэж чадахгүйгээс хойш
бодож санаагаа юунд чилээх билээ?
Хайран юм шүү. Энэ охид. Бас би ч гэсэн. Хайран юм. Халаглаж байна уу гэж бодож байвал үгүй дээ. Зүгээр л бодож байна.
YOU ARE READING
𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|
FanficБи түүнийг л намайг орхино гэж бодож өөрийгөө орхигдох вий хэмээн санаа зовдог байв. Тэгтэл цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр тэр биш би л түүнийг орхих хүн нь гэдгийг мэдлээ. Би л орхих байж шүү дээ.
