6. Гуйлт

219 34 1
                                    


Ухаан санаа орж гаран бие минь хөдөлгөхөд хэцүү санагдана. Хэн нэгэн намайг үүрээд байх шиг л байх ч хэн гэдгийг нь хэлж мэдэхгүй нь.
Уул нь Сухогийн гэрт би байгаагүй бил үү?

"Хэн бэ?" арай ядан шивнэсэн үгэнд минь өнөөх хүн юу ч хэлэлгүй зүгээр л чигээрээ алхана.

Би түүнээс хариу хүлээж эцэстээ залхав. Дээшээ нүдээ онийлгон харвал түм түмэн одод анивчина. Харж залхан буцан түүний үс рүү харцаа шилжүүллээ.

" Дахиад давтъя. Чи хэн гээч нь вэ?"

"Таах гээд үзэхгүй юу?"

Нэг л танил хоолой. Гэхдээ хэн гэдгийг нь ухаж санах гэхээр толгой тэсэлгүй янгинах аж.
Хэтрүүлээд уучихжээ.

Толгойн өвдөлтөндөө тэсэлгүй түүний нурууг налаад нүдээ анив.

"Би яахаа мэдэхгүй байна. Муу тэнэг эргүү амьтнаас болоод миний зүрх амьдрал хоёр минь юу ч болоод байгаа юм. Би л нүгэлтэн нь юм шиг л хүмүүс надтай харьцах юм."

Хариу алга.

Үргэлжлүүлэн ярихаар шийдэн ам нээх гэтэл тэр гэнэтхэн л намайг газарт буулгаж орхих нь тэр.

Тэнцвэр алдан доош унахад өвөл гэсэндээ ч тэр үү цемент бүүр ч илүү хүйт оргино.

"Гэртээ ор"

Би инээгээд эргэн тойрноо харахыг оролдлоо. Тусыг эс олон дэмий л харанхуй орчинд нүдээ хэд хэд нухлав.

Босох гээд ухасхийтэл толгойн эргэлтэндээ дийлдэн буцан суулаа.

Би санаа алдан " Намайг зүгээр энд орхичихоо. Би энд хонолоо." хэмээхэд үл таних нэгний санаа алдах хальтхан сонсогдох шиг.

Түүний гар намайг барьж аван түшин босгох шиг болсноос хойш бүх зүйлс нэг л бүдэг бадаг байх аж.

Зүгээр л түүний царайг харах гэж нүдээ хэд хэд нухлах ч тусыг эс олно.

Зөөлөн зүйл дээр хэвтэх үедээ өөрийгөө орон дээрээ байгаагаа анзаарлаа. Нөгөөх үл таних этгээд гутлыг минь тайлан хөнжил нөмрүүлж өглөө.

"Хүүхэд тээж байж ингэтлээ уух ч гэж дээ. Үнэхээр л арчаагүй юм аа."

Тэр ингэж хэлээд гарахаар эргэхэд нь дотроос минь ямар нэг зүйл түүнийг энд үлдээхийг хүснэ.

Амжин түүний гарнаас бариад яг тасрахын алдад " Энд үлдээч" хэмээн чимээгүйхэн шивнэсэн минь энэ.

Сонссон болов уу?

-Flashback-

-Сухо-

𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|Where stories live. Discover now