Зүрх хүчтэйгээр өвдөж эцэстээ тэсгэл алдахад хүмүүс уйлдаггүй.
Тэд зүгээр л анир чимээгүй болдог.-Ари-
Дахиад л өнөөх клубдээ архидан суух Жиминийг дэлгэцний цаанаас харан сууна.
Хүүхэдтэй болсон гэдгээ хэлсэн ч тэр зүгээр л юу ч хэлэлгүй гаран явсан.
Тэгээд дахиад л клуб рүүгээ зүглэн алхсан.
Түүний хэрхэн хүүхэн эргүүлэхийг харан дотроо мянга мянган удаа харж буй дүр зураглал минь худал байгаасай гэж залбирна.
Ружэгээс салаад долоо ч хоноогүй байж шаналахчгүй хүүхэн эргүүлээд л...
Ружэ салсан нь болж дээ. Ийм хөгийн новшоос.
Гомдмоор юм тиймээ?
Утсаа аван Жиминийг мөрд гэж явуулсан ажилтан руугаа залгахаар шийдлээ.
"Жиминийг мөрдөхөө одооноос боль." гэж хэлчихээд утсаа таслав.
Түүний юу хийж байгааг мэдэж байгаа болохоор харах хүсэл алга.
Хоосон байр. Ганцаараа.
Өө гэхдээ ганцаараа биш юм байна.
Надад хүүхэд байгаа шүү дээ.
Миний бас Жиминий хүүхэд.
Гэдсээ илээд " Миний хүүхэд хурдхан том болоод гараад ирээрэй. Чамайг харчихвал аав чинь хайлж урсаад бид хоёрт хайртай болно доо."
Толинд өөрийнхөө тусгалыг харлаа. Үнэхээр өрөвдмөөр юм.
Би ийм аймар царай алдаа юу?
Өөрийгөө бараг л танисангүй.
Хайр хүнийг жаргалтай болгох ёстой биз дээ. Тэгсэн намайг ингэтлээ гундуулах гэж?
Маргааш өглөө ажилдаа явах ёстой тул эртхэн унтахаар унтлагын өрөөгөө зүглэлээ.
Байгууллагын шалгалт ойртож байгаа тул ажлаа хийх хэрэгтэй.
Ядарч байна шүү. Аавын итгэл хүлээлгэж өгсөн компанийг нь олигтой авж явахгүй бол загнуулах биз.
Уучлаарай миний хүүхэд. Аав чинь удахгүй чамайг хүлээн зөвшөөрнө өө. Битгий аавдаа гомдоорой.
Ажлын үүдээр оронгуут л ажилчдын харц над дээр тусна. Бүгд л над руу харан хуруугаараа заан хоорондоо шивнэлдэх аж.
Юу гэж байгаагын мэдэж байгаа болохоор тоогоогүй мэт царайлаад өрөөндөө орж ирлээ.

YOU ARE READING
𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|
FanfictionБи түүнийг л намайг орхино гэж бодож өөрийгөө орхигдох вий хэмээн санаа зовдог байв. Тэгтэл цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр тэр биш би л түүнийг орхих хүн нь гэдгийг мэдлээ. Би л орхих байж шүү дээ.