Бид бол хүмүүс. Хэтэрхий амархан гүн гүнзгий дурлаж, хэтэрхий амархан өвддөг.
Эмч эхоны бичлэг харуулах ба би эндээс харагдах жижигхэн зүйлийг нулимс цийлэгнүүлэн ширтэж байсан юм. Хажууд минь байх Жимин их л баяртай байгаа бололтой байх ба миний толгойг илж " Ружэ энэ үнэхээр бидний хүүхэд гэж үү?" яг одоо надаас үг гарж чадахааргүй байна.
Энэ өрөөнд чиний өөдөөс хараад сууж байгаа би чиний хайртай нэгэн чинь биш шүү дээ. Ружэ биш. Би түүнийг Ружэ бол гэхэд нь тоглож байна л гэж бодсон атал тэр тоглоогүй байж. Намайг гаднах төрхөөр минь Ружэтэй адил болгож хаячихаад Ружэ хэмээн дуудна. Тэр солиорчихож.
Эмч Ружэ гэхийг сонсчихоод над руу асуулт эхсэн харцаар харахад нь би " Миний хоч. Ружэ. Та ч бас намайг ингэж дуудаж болно шүү."
Эмч тэгсэн ч миний өөдөөс хачин харах ба нээх удалгүй хэвлэгдэн гарсан хүүхдийн минь зургийг Жиминд өглөө. Хар куртикээ өмсөн гарахдаа би дотроо Жиминийг ядаж л хүүхдээ хүлээн зөвшөөрч байгаад нь багахан ч болов баяртай байв. Ядаж л.. ядаж л тэр намайг хажуудаа байлгах нь.
Тэр зүгээр л инээж намайг тэврэн үнсэж байв. Догдлолоо нуухыг ч хүссэнгүй. Ядаж л тэр намайг үнсэж байна. Ярилцаж байна.
Машин дотор тэрээр ирээдүйнхээ төлөвлөгөөг ярих ба өгүүлбэр бүртээ Ружэ гэх нэрийг хэлж байв. Би зүгээр л чимээгүй сууна.
Жимин одоо Ружэтэй амьдарч байсан байшин руугаа намайг дагуулж явах ба намайг гэрээсээ юу ч битгий ав гэсэн юм.
Би ч үгнээс нь зөрөлгүй ингээд дуулгавартай гэгчин сууж байна.
" Хайр аа." зориг гарган түүнийг дуудлаа. Ямар хариу үзүүлэхийг нь харахыг хүссэн юм. Миний амнаас гарсан үгэнд инээмсэглэх нь үү үгүй юуг шалгасан юм.
Хариуд минь тэр нааш нэг харж хацрыг минь өхөөрдөн илэв. Тэгэхээр хайртай хүндээ хүн ингэж ханддаг хандуулдаг байх нь.
" Хайр аа. Яасан юм? Өлсөж байна уу?"
Юу юугүй уйлчих гээд байсан болохоор доош харж гараа оролдонгоо " Мм. Үнэхээр өлсөж байна."
Тэрээр миний гаран дээр хэдий жолоо барьж байсан ч гэсэн нэг гараа тавилаа. Тэгээд зөөлхөнөөр яг л хорвоогийн хамгийн үнэтэй эрдэнэд хүрж буй мэт илэх аж.
" Жолоондоо анхаарлаа хандуул Жимин"
Тэр гаран дээрээс минь гараа аваагүй байх ба нааш харж " Жимин биш түрүүнийх шигээ хайр аа гэж дууд. Үгүй бол би гараа авахгүй шүү."
YOU ARE READING
𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|
FanfictionБи түүнийг л намайг орхино гэж бодож өөрийгөө орхигдох вий хэмээн санаа зовдог байв. Тэгтэл цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр тэр биш би л түүнийг орхих хүн нь гэдгийг мэдлээ. Би л орхих байж шүү дээ.
