17. Үнэн.

184 34 11
                                        

Сэтгэлээ бэлдээд уншаарай.

Гал гар дээр асна.
Мөс хөл доор хайрна.

Тэгэхээр тэр энд байна. Эцэст нь тэр надад санаа зовоод иржээ? Намайг хажууд нь байхгүй болохоор нь гайхаад ирж. Үнэхээр миний төлөө миний царайг харах гээд ирж.
Хөлөөсөө толгой хүртлээ догдлон баярлаж өмнөх баясал минь ч улам асав.

Энэ өдөр үнэхээр сайхан эхэлж байна. Хурлаа ч амжилттай хийж, бас гадаа ч цас ороогүй дулаахан уур амьсгалтай байна. Нэмээд Жимин намайг зориод ирчихэж. Надад одоо өөр юу хэрэгтэй юм бэ?

Хүүхэд минь хүртэл аавыгаа ирсэнд баяртай байх шиг. Тэр бяцхан амьтан хүртэл миний сэтгэлийн хөөрлийг мэдэж байна.
Дагаад баярлаж буй нь хөөрхөн.

" Өө Жимин." би гэнэт буруу дуудчихсанаа санан " Хайр аа" хэмээн засаад хэллээ.
Сухо бид хоёр тэврэлдэж буйгаа санан би түүнээс түргэхэн шиг холдоход тэрээр миний зүг гайхан харж байснаа Жимин рүү тийм гэхийн аргагүй ширтэв.

" Чамайг яагаад гэрт байхгүй байгааг гайхаад байсан чинь ажил дээрээ ирж энэ нэг юмтайгаа завхайрдаг байх нь ээ."
Үнэхээр үү? Жимин? Үнэхээр үү? Нээрээ гэж үү? Чи хардаад байгаа юм уу? Тийм үү ? Эсвэл дахиад л надаар тоглож байгаа юм уу?

Би Сухог түлхэв. Эргэлзэх зүйлгүй. Тэр намайг гар гэж дохиж буйг минь ойлгосон бололтой толгой дохихынхоо өмнө чихэнд минь ойртоход би түүнээс холдох гэтэл,
" Хэцүү байвал хэзээд би хажууд чинь."

Чи харахгүй байна гэж үү? Би баяртай байна. Нүднээс минь харагдахгүй байна гэж үү? Олон олон урт шөнүүдийн дараа ингэж нэг юм баяр баяслыг мэдэрч байхад чи намайг зовж байна гэж ойлгов уу?

" Би жаргалтай байна."

Тэр гарахад өрөөнд минь Жимин орж ирэнгээ ханан дээрх зурагнууд руу ширтэж байв. Мөрөөдөл минь. Тэр үнэхээр мөрөөдөл шиг нэгэн юм. Гартаа барихад хэцүү. Биелүүлэхэд хэцүү. Тэгсэн ч хаяж чадахгүй. Тэрнээс мөрөөдөл гэх үг байн байн урсан гарах шиг. Түүний хоосон нүднээс би хайрыг олж харав. Гэхдээ үүн нь надад зориулагдаагүй гэдгийг мэдэх шиг хэцүү зүйл байгаагүй. Гэсэн ч ... сүүлчийн хүчээ шавхан би түүнийг хайрлаж байв.
Аажуухнаар би түүнд дөхөхдөө юу гэж ам дуугарахаа олж мэдсэнгүй.

Түүнийг ийм тайван болоод хоосон харцтай болох үед амнаас минь үг унахаа ч байчих юм. Тэр эртний хөрөг рүү ширтэн зогсохыг нь би хажуухнаас харан зогсоно. Тэгээд би...бодол дотроо хүүхэддээ аавыг нь магтан сайшааж байв.

𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|Where stories live. Discover now