22. Би чамд хайртай.

211 30 4
                                        

Би хэрвээ тэнгэрт байх саран юм бол чамайг шөнийн тэнгэр байгаасай гэж хүсэж байна.
Намайг гэрэлтүүлж миний гэр болж өгөөч.

-Жимин-

"Би явах гэж байна" зүрх минь бутран унах шиг. Бутарч унаад дахин дахин нааж нийлүүлэх гэж үзсэн ч хэзээ ч буцаж нийлэхгүй мэт. Хайр минь зүрх минь. Сэтгэлд минь. Биед минь чи хэдийн байр сууриа олжээ. Гайхалтай хэрэг бус уу?
Гайхалтай биш байна гэж үү? Чамд хангалтгүй болчихсон уу? Миний бутарсан ззрхийг нийлүүлж өгж хайрлаач. Буцаагаад цохилдог болгоод өгчих. Түг түг гээд л.

Ари намайг орхих нь. Хаанаасдаа? Яагаад? Бас яаж? Би дахиад түүнийгээ өвтгөчихсөн юм болов уу? Ямар нэг зүйл болохоо больсон уу? Миний өөрчлөлт хангалттай биш байгаа юу?

Би түүний бяцхан гарнаас атгахад тэр бид хоёул дэлгүүрийн шалан дээр нуран унав. Яг л зүрх шигээ. Тогтож ядан унах аж.
Тэр уйлж байсан юм. Би яагаад түүний уйлахыг л хардаг юм бол? Чадлаараа хичээх ч гэлээ зүгээр л болохгүй нь. Би түүнийг үнэхээр хүртэх эрхгүй юм гэж үү? Тэр намайг Ружэ шиг л орхих юм уу?

Мянга мянган өчлүүдээ хэдийн бутраад уначихсан зүрхэндээ хадгалав. Ил гаргах зориг байсангүй. Би зөнгөөрөө мэдэж байсан. Зүгээр л итгэхийг мөн ач холбогдол өгөхийг хүссэнгүй. Доторх хүн минь үргэлж л
" Тэр чамаас залхаад л холын хол яваад өгнө" хэмээн надад хандан зандардаг байв.

Үнэн байж шүү дээ?

" Үнэхээр үү? Ари" түүний нүднээс би үнэнийг хайв. Үнэн байна уу? Худал уу гэж.
" Жимин уучлаарай. Юу ч хэлж чадахгүй байгаад. Би явна гэдэг л хамгаас үнэн зүйл."

Би итгэхийг хүссэнгүй. Түүний үзэсгэлэнт хоолойноос ундран гарах хогийн үгсийг би сүүлчийн найдварараа аргацааж байна. Үнэн сэтгэлийг минь харахгүй байна гэж үү? Ари.
Өөрчлөгдөхийг бас хайрлахыг мөн хайрлагдахыг чадлаараа хичээж байхад.

"Өөртөө анхаарал тавиарай. Хоол ундаа сайн идээд дулаан хувцаслаарай." би ийм зүйл сонсохыг хүсэхгүй байна.

" Чи л миний дэргэд байхгүй бол би амьд явахгүй шүү дээ"

Найдвар тээсэн юмсан. Найдвараа гартаа атгаад салхинд хийсгэчихгүйхэн шиг байхыг хичээж байгаа юмсан.

" Би хүсэж байгаа хонгор минь. Хангалттай ихээр. Гэвч энэ нэмэргүй. Намайг аав минь эрх мэдэлтэй хүнд зарж байгаа. Эрх мэдэлтнүүдийн өөдөөс бид яаж ч чадахгүй."

𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|Where stories live. Discover now