Тооноос тооны хооронд, зүүнээс зүүний хооронд зүүгдэн амьдрах хүний хүсэл зорилго тэгээд яг юу байдаг хэрэг вэ?
"Хоол ямар амттай байна?"
Би зажлууртай махыг арайхийн зажлангаа түүнээс эмээн " Амттай байна" хэмээн арайхийн хэллээ. Тэр суудлаасаа өндийн над руу урагшлаад намайг худлаа хэлж буй үгүйг шалгах гэсэн мэт нүүрийг минь нэгд нэгэнгүй шинжив. Амандаа байсан махаа арайхийн хоолой руугаа давуулаад ширээнээс босохдоо унтах ёстойгоо хэлэхээр ам нээтэл Жимин надаас урьтан
" Хамт унтацгаая"
" Хэрэггүй ээ. Заавал тэгэх шаардлагагүй" балмагдан хэлэв. Би түүнтэй үүрд хамт унтаад үүрд хамтдаа тэврэлдэж сэрдэг хүн нь байхыг хязгааргүй хүсч байвч энэ нөхцөл байдал зөв цаг нь гэж бодохгүй байна.
Тэгсэн ч тэр миний үгийг тоолгүй миний урд гарч унтлагийн өрөөг замчилж эхэллээ.
Би түүний хөл рүү анхаарлаа төвлөрүүлэн түүний алхааг даган байхад бид хэдийн өрөөнд ороод иржээ.
Намайг шууд л цамц өмдтэйгөө орондоо орох гэсэнд Жимин " Шууд ийм хувцастай унтаж болохгүй. Энийг өмс" хэмээсээр торон загвартай шорт болон майк шүүгээнээс гаргаж өглөө.
Би түүнийг нь авчихаад солихоор шийдэн өрөөнөөс гарах гэтэл " Эндээ л солил доо. Би чиний нөхөр биз дээ? Ружэ"
Эцэстээ хаалганы бариулаас гараа авч нэг нэгээр нь хувцсаа тайлж эхэллээ. Түүний харц надаас огт салахгүй байгааг би мэдэн улам сандрахдаа өөрийгөө гайхахын ихээр гайхлаа. Би түүний өмнө үргэлж нүцгэлэхэд бэлэн байдаг байсан биш гэж үү? Хэзээ би ингэтлээ түүний харцнаас ичиж санаа зовдог болоо вэ?
Орондоо ороод хөшөө шиг л дээш харан ямар ч хөдөлгөөн хийлгүй хэвтэхэд тэрээр намайг тэврэн аажмаар хурхирч эхлэхэд би түүний тэврээс аажмаар гарав. Хэцүү бас догдлуулам.
Эцэстээ орноос чимээгүйхнээр бууж доош буун гэр лүүгээ харихаар шийдлээ. Цаг 2 цаг болж байна. Одоо гэртээ очоод усанд ороод ганц хоёр цаг дуг хийгээд л ажилдаа явахад болох нь. Хаалгаар гарахынхаа өмнө би хэсэг эргэлзэв. Ердөө 0.1 секунд л эргэлзэв. Жиминийг орхиж явах нь зөв үү? гэж л эргэлзэв. Тэгсэн ч бодлоос минь түрүүлж бие минь хөдлөн би аль хэдийн машинаа түлхүүрдээд зогсож байна.
Надад түүний гарын аясыг дагаад халамжийг нь мэдрээд байж болох байсан..
Инээхэд нь хамт инээгээд уурлахад нь хамт уцаарлаад. Зүгээр л түүний хажууд байж болох байсан. Түүний халуун энгэрт тэврүүлээд. Түүний хийж өгсөн зажлууртай ч гэсэн амттай хоолыг идээд.
YOU ARE READING
𝐆𝐎𝐍𝐄 2 |✓|
ФанфикшнБи түүнийг л намайг орхино гэж бодож өөрийгөө орхигдох вий хэмээн санаа зовдог байв. Тэгтэл цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр тэр биш би л түүнийг орхих хүн нь гэдгийг мэдлээ. Би л орхих байж шүү дээ.
