01.

447 46 7
                                    

[THE FIRST MEETING]
_________________________

[THE FIRST MEETING] _________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





Author's POV



Надад үнэхээр харамсалтай байна." тэр эмчийг ийн хэлээд бөхийхөд дотор минь хоосорчихсон байлаа. Яагаад заавал би тийм өвчин тусах хэрэгтэй юм бэ? Би чинь дөнгөж 18 хүрсэн жоохон охин шүү дээ. Амьдарч ч эхлээгүй байхад үх гэж үү?

Эмнэлгээс ээж бид хоёр гарахад тэр минь тэсэлгүй намайг чангаас чанга тэврээд эхэр татан уйлж эхэллээ. "Үр минь! Яаж яваад ийм гайтай учирчхав аа?" ээж минь халагласаар хэлэв.

Надад уйлах зориг байсангүй. Учир нь түүнийг илүү гунигтай болгочих нь шүү дээ. Тиймээс хамгийн тохиромжтой алхам бол зүгээр л түүнийг эргүүлэн тэврээд "Зүгээр дээ зүгээр..." хэмээн аргадах байв. Гэвч миний санаснаар болсонгүй харин ч эхийнхээ санааг бүр их зовоож орхив.

2 цаг гаруй уйлсны эцэст тэр тайвширч нэг маань хавдсан нүдтэй гэртээ ирлээ. Оройны 6 цаг болж байсан учир аав ажлаасаа арай ирээгүй байв. Дүү нартаа хэлэх эсэхээ түүнтэй ярилцаж байж болъё гэж бодсон хэрэг.

Удалгүй тэр ч гэртээ баяртай гэх чинь уут дүүрэн чихэр жимстэй орж ирлээ. Аавын юу авчирсныг Хэсү, Хва-Жин, Хажүн 3 хараад нүүр дүүрэн инээмсэглэлтэй гүйж ирцгээв. Хэрэв тэдэнд ийм муухай мэдээг хэлчихвэл ямар царай гаргахыг нь төсөөлж чадашгүй нь.

Тэр гурвыг унтсан хойно ээж бид 2 түүнд миний өвчний талаар хэллээ. Эцгийгээ миний өмнө сөгдөн уйлж байхыг нь анх удаа л тэр үед харсан юм. Үгүй ээ гуйя... Битгий намайг уйлуулах гээд бай л даа...


7 хоногийн өмнө


"Хөөе, чи тэгээд төрсөн өдрөө тэмдэглэхгүй юм уу?" Сонүг надаас ийн асуухад би толгой дохисоор "Тийм ээ, ойрд миний толгой аймар өвдөөд байдаг болчихож ээ. Төрсөн өдөр тэмдэглэвэл бүр тархи минь дэлбэрэх биз." гэж түүнд хариулав.

А-Ин миний хэлсэн үгсийг ихэд тунгаан бодож буй бололтой байснаа гэнэтхэн босож Сонүг цочоож орхив. "Чи одоо 18 насны төрсөн өдрөө тэмдэглэхгүй байж болохгүй шүү дээ! Тэр өдрөө хайрттайгаа уулзах ч юм билүү хэн мэдлээ? Ингэж болохгүй ээ! Заавал гурвуулаа хамт тэмдэглэнэ. Надад төлөвлөгөө байна." А-Ины яриаг сонссон Сонү ч санал нийлэн "Тийм шүү. Чамд бид 2 зүгээр сюрприз бариад өгөмз!"

Маргааш өглөө тэдний дуудлагуудаас болж сэрээд утсаа автал тэд хоёул "Төрсөн өдрийн мэнд! Хаюүн аа." гэж орилолдлоо. Бурхан минь гэж өнөөдөр хагассайн өдөр ч гэсэн 9 цагт бослоо шүү дээ. "Алив хамгийн гоёороо гоёорой гэхдээ аль болох эвтэйхэн хувцас өмсөхийг бодоорой за юу? Тэгээд хурдан гараад ир! Ээжээс чинь зөвшөөрөл авчихсан байгаа." гэж Сонү хэлэхтэй зэрэгцэн би орноосоо босов.

Гэрээсээ гарч ирэхэд тэд миний гарнаас хурдхан угзран гэнэтийн бэлэгтэй хэмээсээр машинд сууцгаагаад явлаа. Зорьсон газраа иртэл тэр нь мөсөн гулгуурын талбай байж таарчээ.

-Чи надтай анх найзалж байхдаа хэзээ ч мөсөн дээр гулгаж үзээгүй ч гулгахыг хүсдэг тухайгаа хэлж байсан шүү дээ. Энэ чиний төрсөн өдрийн бэлгийн нэг хэсэг шүү.

А-Иныг 4 жилийн өмнө хальт хэлсэн үгийг минь одоо хүртэл санадагт сэтгэл хөдөлж байв. Ганц тэр ч биш бүр надад зориулалтын тэшүүрийг нь аваад өгч! Үнэхээр их баярлаж байсан юм хойно тэднийгээ өөрийн мэдэлгүй тэврээд авлаа.

Бид мөсөн дээр гулгаж эхэллээ. Би хэдэн ч удаа хальтарч унавдаа. Тэнцвэрээ мөсөн дээр олоход их хэцүү байсан юм.

"Танд туслах уу?" гэж нэгэн хөвгүүн надад хэллээ. Би "Хэрвээ та надад зааж өгч чадна гэвэл тийм ээ надад туслаач." хэмээхэд тэр эрэгтэй,

-Эхлээд өөрийгөө танилцуулахыг минь зөвшөөрнө үү. Намайг Пак Сонхүн гэдэг. Таныг?

-Мин Хаюүн.

-Танилцсандаа таатай байна.

Тэр инээмсэглэсээр ингэж хэлэхдээ үнэхээр царайлаг харагдаж байлаа.


___


-Тээр ингээд гишгээд гараа ингэж хөдөлгөвөл амархан байгаа биз дээ?

-Хөөх! Тийм байна! Би зүгээр уран гулгалтаар хичээллэлээ.

Намайг үгээ хэлж дуусаагүй байтал би тэнцвэрээ алдан уначхав. Сонхүн намайг шоолж инээж эхлэхэд чих минь минчийтлээ улайсан байх ажээ.

-Ха ха ха! Чи ч ёстой үзүүлж өгөх нь дээ.

-Хмп харж л бай би бүр улсын шигшээд орчих нь за!

Түүнтэй яриад үзсэн чинь их дажгүй ч гэсэн хүн их өддөг бололтой. Гэхдээ хөгжилтэй л байлаа. Бараг найзуудтайгаа биш харин Сонхүнтай л хамаг цагаа өнгөрөөчхөж. Бидний цаг дуусах үед тэр надад "Хоёулаа ахиж 2 удаа уулзвал сайн найзууд болцгооно шүү." хэмээчхээд яваад өгөв.

Харин би ард 2 хэрэгт дуртай найзуудтайгаа асуултад дарагдсаар үлдэв ээ.

The MemoriesWhere stories live. Discover now