09.

155 30 4
                                    

[MY GRIEF]
_________________________

[MY GRIEF]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Park Sunghoon's POV



Хаюүн Хисынтэй юу ярьсан болоод инээлдэж хөхрөөд байгаа юм бол оо? Сээтгэнээд байгаа гэхээр арай л хөгдий, тэгснээ зүгээр найзууд гэхээр арай л дотно. Аа! Яг галзуурлаа! Тэд яг юу яриад байгаа юм бэ?! Хисынд бүр атаархаад байх юм. Тэнэг тэнэг тэнэг! Яах гэж түүний эмийн талаар асуув даа?! Тэгээгүй байсансан бол би түүнтэй ямар нэгэн зүйлийн талаар ярьж байх байсан юмсан.

Хүлээ Хаюүн над руу харцаа чиглүүлчихлээ. Арай намайг ширтээд байгааг мэдчихсэн юм болов уу? Ээ хүүр! За за зүгээр юу ч болоогүй юм шиг өөр зүйлс рүү харцгаая.

-Сонхүн аа!

Түүнийг миний ард ирснийг би ерөөсөө анзаараагүй байсан тул өөрийн мэдэлгүй бондгосхийлээ. "Юу... Яасан Хаюүн аа?" би бантсандаа жоохон түгдрэв.

-Надад нэг санаа байна л даа... Хэдүүлээ нэг газар нуугдаж тогловол ямар вэ? Хэрвээ олж байгаа хүн нь бүх хүмүүсийг олвол тэр олсон хүмүүсээрээ юу ч авахуулсан болно. Харин нуугдаж байгаа хүмүүс нь олж буй хүндээ олдохгүй бол тэд түүнээр хүссэн зүйлээ авахуулж болно. Олж буй хүнийг хайч чулуу даавуудаад сонгоцгооё. Шударга байх үүднээс олж буй хүн 2 байх ёстой болог. Ямар вэ?

Түүний энэ санааг бодож үзэв. Нээрээ л давгүй санаа байсанд бусдадаа хэлж олох хүмүүс нь Ники бас Жонвон болохоор болов. Нэг газар олж бид тарж бутарлаа. Никид баригдчихгүйхан шиг газарт нуугдтал Хаюүн байсныг би анзаарсангүй. "Чи энд юугаа хийж байгаа юм бэ? Өөр газар олохгүй дээ. Гэхдээ алив нааш ир энэ байдлаараа хоёул баригдах нь!" гэж анхааруулсан хэрнээ санаа зовсон аятай хэлээд намайг өөртөө ойртууллаа. Хацар минь халуу дүүгсээр... Би зүрхний цохилтоо түүнд сонсогдчихгүйхан шиг зайтай зогсов.

Хэсэг хугацааны дараа биднээс бусад хүмүүс олджээ. Олж чадахгүй удсан тул олж буй хүмүүсийн ялагдлаар дуусч тэд бидний хүссэн бүгдийг авч өгөхөөр боллоо. Бид тэдний мөнгөөр худалдаж авсан хоолоо амтархан идэж байтал Хисын ам нээж "Энэ бүгд Хаюүний л ач шүү дээ! Баярлалаа Хаюүн аа!" гэв. Тэгтэл тэр ихэд гайхсан царай гаргасаар "Айн? Би яасан юм?" гэж асуулаа.

-Чи л тэр нуугдаж тоглох санааг гаргасан шүү дээ. Одоо бид хоёр ядуу болчихлоо. Ий ий ий.

Никигийн эдгээр үгсэд тэр бүр ч их гайхсан бололтой "Үгүй шдээ. Би тийм юм ерөөсөө яриагүй!" гэж өөрийгөө өмгөөлөв. Ямар нэгэн зүйл бишдэхээс өмнө арга хэмжээ авахгүй бол болохгүй гэдгийг мэдсэн би "Хүүе залуусаа надад баярлаач! Би тэр санааг олсон юм шдээ." хэмээлээ. Тэд ч "Аан тэгсэн байсан юм уу? Уучлаарай Хаюүн аа." гэж инээлдсээр хоолоо идэж дуусгав.

Орой ч болж бид зам салж Хаюүн бид хоёр гэр лүүгээ харихаар автобусандаа суулаа. Би түүнтэй яриа өдөх гэж оролдсон ч тэр нэг л идэвх муутай байсанд би ч удалгүй бууж өгч зүгээр л чимээгүйхэн шиг утсаараа тоглоом тоглон суув. Үнэндээ түүний энэ үйлдэл санааг минь үнэхээр зовоож байсан ч яахаа мэдээгүй тул би чимээгүй байхыг сонгосон юм.

Түүний буух ёстой буудал дээр зогсож тэр надад "Баяртай Сонхүн аа..." гэчхээд буугаад өглөө. Би түүний араас харсаар хоцров.



Min Ha-Yoon's POV



Ойрд би улам л их зүйл мартаад байх шиг. Цаг ч болоогүй байхад хийсэн үйлдэл хэлсэн зүйлсийн зарим нэгээ мартаад л... Би айгаад байна... Ингэж байгаад би бүх дурсамжаа мартана гэхээр яс хавталзах юм. Бүр дараа нь үхнэ гэхээр...

Өрөөндөө орж би чимээгүйхэн мэгшлээ. Одоо би юу бодож байгаагаа ээж аавдаа хэлчихвэл тэд ямар зовохыг таамаглаж чадахгүй нь. Яг одоо би зүгээр л хэн нэгэнд сэтгэлээ нээмээр байсан болохоор тэр. Хэтэрхий их зүйлийг дотроо хадгалчихсан учир эднийгээ чулуудчихмаар байна. Даанч чадахгүй юм.

Өдөр болгон заавал санах ёстой зүйлсээ нэг жижигхэн цаасан дээр тэмдэглэж, түүнийгээ мартахгүйн тулд цаг бүр харж шалгана... Дүү нартаа мэдэгдэхгүйн тулд аль болох нууж эмээ ууна... Гэрийн даалгавруудаа өгсөн цагт нь хийхгүй бол мартчихна...

Энэ бүгдээс одоо нээрээ л залхаж байна. Өдөр бүр яана аа энийг мартчих вий дээ гэж айхаас залхаж байна. Энэ бүхэнтэй тэмцэхээс залхаж байна. Гуйя энэ зовлонгоос минь салгаач гэж бурхнаас гуйж ч чадахгүй нь. Хэрвээ би явчихвал дүү нар маань яах юм? Ээж аав маань яаж уйлж харуусах бол? Тэдний царай нь яаж хувьсах бол? Төсөөлөхөөс ч айж байна...

The MemoriesWhere stories live. Discover now