03.

233 34 3
                                    

[THE CAMERA]
_________________________

[THE CAMERA]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





Min Ha-Yoon's POV




Түг түг түг түг түг

Зүрх минь яагаад ингэж цохилно вэ?
Уулзсан хүн бүрийнхээ инээхийг хараад догдолж үзсэн удаагүй атал...
Үгүй ээ ингэж болохгүй.
Хүнд татагдаж болохгүй.
Угаасаа удахгүй үхэх гэж байж ингэх хэрэг байгаа гэж үү дээ?



Гэхдээ... Би үхэхээсээ өмнө амьдрал гээч юу байдгийг мэдэрч үзмээр байна.
Хэрвээ чамд сэтгэлээ өгвөл, би харамсах болов уу?



-Мэдээж! Би тэсэн ядан хүлээж байя, Сонхүн аа.

Намайг ингэж хэлэхэд тэр жоохон хүүхэд шиг л мишээсээр гэрт минь хүргэж өгөхөөр алхлаа. Шөнийн сэрүүн салхи зөөлөн гэх чинь салхилж байсан болохоор дулаан хувцаслаагүй би бээрсээр явав. Үүнийг анзаарсан Сонхүн "Чи даараа юу?" гэж асуухад би үнэнээр нь "Тхх." гэв.

-Азгүй тахиа шөнө болж байж дулаахан хувцасладаггүй хэн байсан юм?

Дооглосоор түүний хэлсэн үгс уурыг минь хүргэж байвч тэвчихээр шийдэн "За тийм ээ тийм." гэж хэлчхээд түрүүлээд яваад өгөв.

Араас минь гүйцэж ирсэн хүн "Зээлүүлчихье, заваан болгов оо." гэсээр хүрмээ сунгав.


Түг түг түг түг түг


Ахиад л! Тайвшраач дээ зүрх минь!

-Хэх миний догь байдал чамайг ичингүйрүүлж орхив уу даа?

Тэр ингэж маяглаж байгаад бүдэрч унасанд бид хоёул хэсэг чимээгүй байж байснаа гэнэт инээж эхлэв. Хэтэрхий чанга байсан бололтой нэг хөрш маань "Чимээгүй байгаач ээ мондинуудаа!" гэж ч ориллоо.

Ингэж явсаар гэрийн минь ойролцоо ирж тэр явахаар болоход би түүний хүрмийг буцаан өгөх гэхэд Сонхүн "Хэрэггүй ээ, дахиад уулзахдаа нэгмөсөн надад угаагаад гоё болгоод өгөөрэй за юу?" гээд толгойг маань илчхээд гүйгээд явчхав.



Хөөрхөн юм аа




Маргааш өглөө сэрээд өглөөний цайгаа уух гэтэл толгой өвдөөд эхлэв. Өвдсөөр байгаад эхний 2 цаг тасаллаа. Яана аа багш намайг ална даа? За за одоо дүүрсэн хэрэг. Математикийн багшаас айгаад юугаа ч хийх билээ.

Сургууль руугаа ийн бодон гүйх охин одоо л нэг амьсгаагаа дарж ангийнхаа хаалгыг тогшлоо.

-Уучлаарай багш аа, орж болох уу?

-Яах гэж яваа юм?

-Нөгөө... Хичээлдээ орох гээд...

-Хэдэн цаг болж байгааг мэдэж байна уу? Чам дээр суун тас тавилаа. Ор.

Бөхийсөөр суудалдаа суухад 2 найз нь тал талаас "Чи чинь одоо мангар юм уу? Тасалчихгүй дээ. Sunny-гийн хичээл дээр орж ирээд байхдаа яадаг юм?" гэж шивнэлдэж байв. Үүнийг нь анзаарсан Тэяан багш "Та нар наад чимээгээ аядаач! Энд хүүхдүүд хичээлээ хийж байна." хэмээв.

Цайны цаг ч хуваариараа математикийн цагийн дараа болж тэр 3 хов базсаар сургуулиас гарлаа.

"Энэ бие минь хүнд дурласан бололтой. Одоо яадаг билээ?" гэж хайрын тухай ярьж бүр боддог ч үгүй найз нь ингэж хэлсэнд нөгөө 2 нь таг гацаж, идэж байсан жигнэмгээ хүртэл унагаацгаав.

-Нээрээ юу? Бурхан минь гэж! Хурдан эргүүл ээ. Надад даатга за юу? Би зүгээр шууд харцаараа яаж залуу уургалахыг мэднэ!

-Хах энэ шиг юманд найдаж байснаас над шиг хүнд итгэлээ хайрлаж үз! Би эрэгтэй хүн юм чинь эр хүнийг бол андашгүй мэднэ. Ямархуу хүн юм бэ дээ?

Уул овоо шиг их асуултад булагдсан Хаюүн арга ядан "Та нар дараа нь уулзаарай." гэчхээд тэднээс зугтаачхав.

Удалгүй нөгөөдүүл нь ч дуугүй болж чимээгүй газарт тайван гэх чинь цайгаа ууж эхэллээ. Хаюүнийг яваад хачиртай талх аваад ирсэнд Сонү, А-Ин 2 гайхаж "Чи цадаагүй юм уу? Сая чи ганцаараа хоол аваад идчихсэн шүү дээ." гэлээ.

Тэр ч мөн гайхан "Үгүй шүү дээ. Би өглөөнөөс хойш одоо л нэг юм идэх гэж байна." гэв. Эвгүй байдал үүссэнд Сонү "Аан чи хүнд дурлаад ухаан санаа чинь өмнөх шигээ хурц байхаа болио юу?" гэж Хаюүнийг өдсөөр асуулаа. Одоо л нэг уур амьсгал дээрдэж, тэд инээлдсээр сургууль руугаа зүглэв ээ.

Өдөр дунддаа орж сургууль таржээ. Найзуудаасаа салж гэр лүүгээ харих замд нэгэн санаа түүнд төрөв. Хэнд ч хэлэлгүйгээр камер авч, анхны бичлэгээ хийлээ.










Өнөөдөр бол 2021 оны 10 сарын 31-ны өдөр, Alzheimer өвчтэй гэж оношлогдоод нэг хоног болж байна...

The MemoriesWhere stories live. Discover now