18.

141 26 9
                                    

[NEW YEAR'S EVE]
_________________________

[NEW YEAR'S EVE]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Park Sunghoon's POV



Хаа... Өвлийн олимп болох гэж байгаа болохоор өдөр бүр л бэлтгэл хийсээр байгаад бүр ядарчихлаа. Аа... Хаюүнийг хармаар байна... Тэр ингэхэд юу хийж байгаа бол? Ууг нь зул сараар уулзаж бэлгээ өгье гэж байсан ч дасгалжуулагч явуулсангүй. Өнөөдөр амжих болов уу? Бэлгээ дараа жилээс өмнө л өгчих юмсан.

Мессэж бичээд үздэг юм билүү? Магадгүй уулзаж чадах ч юм билүү?

'Хаюүн аа, 19:00 цагт уулзах уу? Чамд гэнэтийн бэлэгтэй байна шүү. Хэрвээ завтай байвал хотын төвд байх зул сарын модны доор уулзацгаая.'

Хичээлээ амрангуут амралтаар гэр бүлтэйгээ аялдгийг нь мэдэх ч найдвар тээсээр энэхүү мессэжийг бичив. Бараг харах зав байхгүйг нь мэдсээр байгаа ч хүлээсээр л...

16:00
Цагаасаа арай л эрт гараад ирлээ.

19:00
Уулзах цаг нь болчихлоо. Тэр зурвасыг маань ч хараагүй байна.

21:00
Одоо хүртэл сураг ажиг алга... Яг хөлдөх нь ээ...

Тэр харсангүй... Гэхдээ зүгээр дээ. Ирэхээр нь л өгөхөд болно шүү дээ. Хаа... Ууг нь түүнд яг шинэ жилээр шинэ жилийн бэлэг гээд өгөх гэж байсан юмсан.

Аймшигтай их даараад байгаа ч тэр мессэжийг минь харвал заавал ирж л таарна. Ахиад жоохон л хүлээчихье. Ахиад жоохон...




Author's POV



Цаг хугацаа өнгөрсөөр тэд ч танилцаад хоёр сар болжээ. Сонхүний гэрт ойрын хэдэн хамаатан нь өдөржингөө ирж саатдагаараа саатлаа. Энэ нь тэдний гэр бүлийн бичигдээгүй хууль юм. Заавал ч үгүй хамаатан саднаараа шинэ жилийн үдэш хамт байх. Гэвч Сонхүн тэр дүрмийг зөрчин ээжээсээ зөвшөөрөл авч Хаюүнийг хүлээн сууж буй нь энэ.

Хаюүний гэр бүл ч зуслан дээрээ зул сараар очин шинэ жилийн маргааш нь гэртээ буцдаг байлаа.

The MemoriesWhere stories live. Discover now