10.

142 31 6
                                    

[HIS MESSAGES]
_________________________

[HIS MESSAGES]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Min Ha-Yoon's POV



Уйлаад суугаад байвал юу ч өөрчлөгдөхгүйг мэдэх тул санаа алдсаар шүршүүрт орохоор бэлдэж байтал утас дин гэж дуугаран утсанд минь мессэж ирснийг илтгэлээ. Очоод харвал Сонү, А-Ин бид гурвын групп чат байх агаад тэд нэг нэгээрээ

'Болзоо чинь яав?!'

'Болзоо биш шдээ найзуудтай нь хамт гарсан гээ биз дээ? Юу болов?'

Гэх мэтээр намайг асуултаар булж байлаа. Инээмсэглэсээр тэдний асуултад нэг нэгээр нь хариулж, бүх болсон зүйлсийг хэлэв. Хэлж дуусав уу үгүй юу хоорондоо маргасаар сүүлдээ хувийн чат руугаа орлоо. Хэх мангар хүмүүс шүү. Дандаа л маргаж байх ч байнга хамтдаа байдаг нь их сонин.


___


Сайхан халуун усанд орчихсон чинь сэтгэл сэргээд л явчихлаа. Аа... Нойр хүрч байна шүү. Арай л удчих шиг боллоо. За яахав ээ кино үзэж байгаад л унтъя.

Ийн бодсоор утсаа асаатал утсанд минь ахиад нэг мессэж ирсэн байх агаад хэнээс гэдгийг нь харвал Сонхүн гэх аж. Тоохгүй байхаар шийдсэн ч юу гэснийг нь харах хүслээ тэвчиж чадалгүй түүний зурвасыг уншлаа.

'Өнөөдөр чи жоохон гунигтай, гонсойсон харагдсан болохоор бичиж байна шүү. Яагаад гунигласан шалтгааныг чинь асууж зовоохгүй ээ. Харин юу ч болж байсан гуниглаж, сэтгэлээр унах бол байдаг л зүйл гэдгийг хэлмээр байна. Байнга л бороо орно, байнга л нартай байна гэж байхгүй шүү дээ. Тиймээс би чамайг уйлмаар байвал уйлж, инээх үедээ инээж юунд ч санаа зоволгүй амьдраасай гэж хүснэ.

Битгий өнөөдрийнх шиг худлаа инээж байгаарай, зуршил болчихдог юм шүү. Эцэст нь гэж хэлэхэд олны өмнө уйлсан ч зүгээр дээ. Учир нь би чамайг уйлах үед чинь үргэлж мөрөө зээлдүүлэх болохоор. Чамайг ч бас тэгээсэй гэж хүсвэл чи дургүйцэхгүй биз дээ? Хамтдаа л уйлж инээцгээе за юу? За за сайхан амраарай Хаюүн аа ☺️'

Пак Сонхүн чи үнэхээр... Өдөр бүр намайг өөртөө дурлуулах увидастай бололтой. Хурдхан эргүүлж зурвас бичмээр байсан ч түүнийг унтаж байна гэж бодсон учир өглөө эрт бичье гэж бодоод киногоо үзээд унтлаа.


___


Догдолсоор байгаад бүр унтаж ч чадсангүй. Түүний тэдгээр үгс бүгд үнэн гэдгийг би сэтгэлээсээ мэдэрч байсан болохоор тэр. Аа... Хүн яаж ийм хөөрхөн байж болдог юм бэ?! Тэр одоо сэрчихсэн байх даа? Хурдхан бичмээр санагдчихлаа.

'Баярлалаа Сонхүн аа бас би ч бас чамайг уйлах цагт мөрөө зээлүүлэх болохоор чи ч бас бүх зүйлээ дотроо тэвчээд байлгүй дээр хэлсэн үгсээ хэрэгжүүлнэ гэж надад амлаарай 😤'




Park Sunghoon's POV



Өчигдөр орой бичсэн зүйл дээ яг харамсах гэж байтал Хаюүн хариулж зурвас бичлээ. Түүний энэ хариулт... Аа! Мин Хаюүн! Би чамайг яая даа байз?! Зүрхний өвчтэй болох нь ээ чамаас болж! Шөнө уншчихаад юу ч бичихгүй болохоор чинь санаа зовж зүрх хөндүүрлээд! Өглөө ийм хөөрхөн хариу бичихээр чинь яах болж байна аа?!

Ширээ нударгаараа цохиод байсанд урд сууж байсан дүү минь "Галзуурчихжээ галзуурчхаж." гэж төвөгшөөсөн байдалтай санаа алдсаар нөгөө өрөөнд ороод нэвтрүүлэг үзлээ.

Тийн би галзуурчихсан за юу?

The MemoriesWhere stories live. Discover now