02.

258 44 1
                                    

[CONVERSATION WE HAD]
_________________________

[CONVERSATION WE HAD]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





Min Ha-Yoon's POV



"Охин минь... Чи одоо юу гэж бодож байна..?" итгэл муутайхан асуух аавынхаа асуултад "Аав аа би ер нь дүү нарт хэлээд хэрэггүй гэж бодлоо. Шалтгааныг нь та нар минь мэдэж буй байлгүй дээ." гэж түүнд би хариуллаа. "Үгүй дээ дүү нарын талаар чинь биш чиний талаар ярьж байна. Чи...юу хиймээр байна?" ээжийн хоолой нь зангирсаар сүүлдээ сонсогдохоо байв.

Таг гацаж орхив. Энэ асуулт намайг амьдралаа хэр дэмий үрж байсныг минь ухааруулах шиг. Ямар ч мөрөөдөл хүсэл тэмүүлэлгүй амьдарсаар ирсэн байжээ... Одоо шинээр эхэлнэ гэдэг юу л бол. Оройтчихсон шүү дээ.

"...Одоохондоо бодсон зүйл алга аа." намайг ингэж хэлэхэд тэд минь чимээгүйхэн толгойгоо дохичхоод одоо унтдаа гээд өрөөнд минь оруулав.

Шөнө унтаж чадсангүй гадаа суухаар гарлаа. Шөнийн 3 цаг болж байсан болохоор ч тэр үү амьтай амьтан үзэгдсэнгүй. Санаа алдсаар алхахад ардаас нэг хүн дагаад байгаа мэт мэдрэмж төрөн өөрийн эрхгүй айв. Тэр хүний алхаа хурдсахад би бараг гүйж байлаа. Гарыг минь угзран татахад нөгөө эрэгтэй амьсгаадсаар "Ёо чи чинь ямар хурдан юм бэ? Нэрийг чинь дуудах гэж байхад л гүйгээд явчих юм."

-Сонхүн үү?

-Өөр хэн байхав дээ. Айлгасан бол уучлаарай бас чи энд энэ цагт юугаа хийж байгаа юм бэ?

Хүлээ би яах гэж гарч ирлээ? Юу ч санахгүй байна... Сонин юм аа толгой бас эргээд ч байх шиг. Яах гэж явснаа өөрөө ч мэдэхгүй байсан учир түүнд би "Харин л дээ мартчихжээ. Чи юу хийж явнам?" гэв.

-Өлсөж сэрчхээд баахан гоймон идчихсэн чинь хоол шингэдэггүй ээ. Тэгээд л гүйж байна.

-Ийм орой тийм ихийг идчихсэн хэрэг үү?

-Тхх

Тэсэлгүй инээж орхиход Сонхүн над руу 'үхсэнээ инээгээд байгаа юм' гэсэн харцаар харж байв. Би "Уучлаарай даа гэхдээ үнэхээр инээдтэй санагдаад байсан юм аа." инээсээр арайхийн хэлэхэд тэр "Юу нь инээдтэй байгаа юм? Хүн өлсөөд л биз."

-Үгүй ээ тэр биш. Чи надаас ерөөсөө санаа зовохгүй "Тийм шдээ бээб" гэж байгаа юм шиг хэлсэн болохоор л...

Өгүүлбэрээ гүйцээж чадалгүй инээгээд унасанд Сонхүн намайг гайхсаар ажиж байлаа.

-Чи ч гэсэн их сонин биш гэж үү? Өмнө ганцхан удаа уулзаж байсан эрэгтэй хүнтэйгээ хар шөнөөр айх ч үгүй ингээд инээгээд сууж байдаг.

-Хэх чи надад муу зүйл хийхгүй шүү дээ. Бас ямар хүнд хэлээд байх биш. Хэлсэн ч би тэдгээр хүмүүсийг танихгүй.



Park Sung-Hoon's POV



Түүнийг инээмсэглэсээр эдгээр үгсийг хэлэх мөчид зүрх минь секундэд 3 удаа цохилох шиг болов. Ганцхан удаа бие биетэйгээ уулзсан боловч одоо хэр нь ярилцсан бүх яриагаа санаж буй нь зөвхөн би биш байгаасай... Гэхдээ тийм ид шидийн зүйл гэж байхгүй байх. Тэр намайг хальт таньдаг залуу гэж бодож байгаа биз.

-Чи орохгүй юм уу?

Хаюүнийг асуухад би одоо л нэг бодлоосоо сэрж "Чамайг ганцааранг чинь юу гэж үлдээхэв дээ." гэлээ.

-Танайх энэ хавьд байдаг юм уу?

Түүний асуултад би "Үгүй ээ эндээс 1 км-ын зайтай байх. Гэхдээ гайгүй ээ найз маань бас энэ хавьд байдаг болохоор тэнд хоночхож болно." гэв.

Хаюүн хэт их зүйл асуучихсан юм шиг санагдсан учир хэсэг дуугаа хураалаа.

-Би ядаргаатай байна уу? Их юм асуугаад л...

-Үгүй ээ харин ч амар байна. Би түрүүлж ярих шаардлагагүй болохоор.

Одоо л нэг санаа нь амарсан Хаюүнаас би "Одоо миний асуух ээлж биш гэж үү?" хэмээн асуухад тэр "Зальтай байх нь ээ. За яахав тэг тэг." гэж хэлэв.

Би түүнийг илүү ихээр мэдэхийг хүссэн тул "Чиний мөрөөдөл юу юм?" гэж асуулаа. Тэрээр их л бодсоор "Хмммммм за даа ер нь 5тайгаасаа хойш мөрөөдөлгүй болсон доо. Гэхдээ надад нэг зорилго ч гэмээр юм байсан." гэхэд сониуч би "Юу юм?" гэлээ.

-Хүссэн ажилдаа ороод хэн нэгэнтэй учирч хамтдаа цэцэг тарьж, эцэг эхийнхээ ачийг хариулах.

Би гайхсаар "Энэ чинь зорилго ч биш хүсэл ч биш байна шүү дээ!" гэж хэлэхэд Хаюүн "Тэгвэл юу байсан юм?" гэж ёгтлов.

-Эдгээр зүйлс бол бидний үүрэг. Бид үр төлөө үлдээх гэж л амьдардаг амьтад шүү дээ. Бас хамтдаа амьдрах хорвоод ганцаар байхыг хэн хүсэх билээ?

Намайг ийнхүү хэлэхэд тэр ахиад л нухацтай царай гаргасаар бодол болов. Би түүний эмзэг сэдвийг нь хөндчихөв үү дээ? Санаа минь зовсон учир би "Гайгүй дээ. Хэрвээ хоёулаа дахин нэг уулзаад сайн найзууд болвол мөрөөдлийг чинь хайя!" инээсээр ийн хэллээ.

The MemoriesWhere stories live. Discover now