21.

115 28 7
                                    

[ETERNITY IN HER EYES]
_________________________

[ETERNITY IN HER EYES]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





Park Sunghoon's POV



Аах... Ядарч байна шүү. Баахан бэлтгэл гээд л. Өвлийн олимп болох гэж байгаа болохоор яалтай билээ. Гэхдээ хэрвээ энэ жил алтан медаль энгэртээ зүүвэл түүнд заавал сэтгэлээ илчилнэ ээ! Одоо дахиж айхгүй. Өө нээрээ би өнөөдөр түүнтэй уулзана гэчихсэн шдээ. Бүр таг мартаж орхиж. Гялс зурвас бичихгүй бол ч.

'Өнөөдөр дээр уулзсан кафед аа уулзацгаая! 😊'

Typing...

'Okie dokie!👌🏻'

Түүний өгсөн хариултад сэтгэл хангалуун байсан тул хурдхан шиг хувцсаа өмсөхөөр бэлдлээ. Тэр зөвшөөрөх болов уу? Миний тавих гэж буй хүсэлтэд... Тийм хол явж чадахгүйг нь мэдэж байгаа ч гэсэн асуугаад үзвэл зүгээр биз дээ? Магадгүй зөвшөөрөх ч юм билүү хэн мэдлээ. Гэхдээ хэрвээ зөвшөөрвөл би яана аа!? Зүрх минь яг зогсох байхдаа!

Хурдхан шиг хувцсаа өмсөөд гэрээсээ гаран нөгөө кафед аа иртэл түүнийг олж харсангүй. Тэгтэл түүний үс нь саарал цэнхэр өнгөтэй болоод зогсохгүй бүр маш богино болсон байв. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан юм... Хэтэрхий гэмээр хэзээ ч давтагдашгүй үзэсгэлэнт болчихсон дуртай кофегоо ууж сууж байлаа. Миний дуртай кофег ч мөн захиалчихсан харагдана. Аах... Хайлж урсмаар юм аа.

Ардаас нь гэтэж нүдийг нь таглаад "Би хэн бэ?" гэж асуухад тэр инээсээр гарыг минь атгачхаад "Пак Сонхүн лав биш." гэж тоглоомтойгоор хариуллаа. Энэ нь бидний уулзахдаа хийдэг болсон их сонин дадал л даа. Гэхдээ л бид хоёул үүндээ их дуртай байдаг юм. Биднийг илүү дотно байлгаж чаддаг юм шиг л санагдаад тэр.

-Юуг хэлэх гэж дуудав хө?

-Чи гадаад руу надтай хамт явмаар байна уу?

The MemoriesWhere stories live. Discover now