24.

122 26 7
                                    

[LOSING YOU SLOWLY]
_________________________

[LOSING YOU SLOWLY]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





Author's POV



Утсаа ерөөсөө авахгүй юм. Чи яачхав аа? Муу юм тохиолдоогүй л байгаасай. Гуйя бурхан минь, түүнийг аюулгүй байлгаарай. Гуйя...

Нэгэн хүү хотын хөл хөдөлгөөн ихтэй гудмуудаар хэдэн цагийн турш тасралтгүй нэг охиныг хайн явна. Хэн ч харсан харцанд нь маш их санаа зоволт хурсан байх агаад амьсгаагаа ч даралгүй чухал зүйлээ хайж буй төөрсөн жоохон хүүхэд шиг л харагдана.

Яг байсан газраасаа эргээд харвал урд нь нэг л танил саарал цэнхэр үсийг мэлмийгээрээ олж харлаа. Гэрлэн дохио улаан байгааг ч харалгүй ухаан жолоогүй түүн рүү гүйнэ.

-Замаа хараач!

Машинтай явж байсан Сонхүнийг мөргөх дөхсөн жолооч ах түүн рүү уцаартай ийн хаширна. Гэсэн ч түүнийг нь тоосонгүй хурдхан босоод хувцсаа гөвөлгүй Хаюүний урд хурдлан очлоо.

Мөрөн дээр нь зөөлөн л товшсон авч урд нь байх охин түүний хүрэлтээс маш их эмээж өөртөө дахиж гар хүргэсэн ч үгүй.

-Хаюүн аа, яагаад байгаа юм бэ..? Чи намайг... Одоо үнэхээр их айлгаж байна...

Итгэж өгөхгүй хэрнээ цаанаа л нэг урам хугарсан янзтай хэлсэн гомдолтой үгсэд нь охин "Надад битгий хүр! Би таныг ерөөсөө танихгүй!" хэмээн хоолойнхоо хэрээр хашхична.

Тэдэн рүү хүмүүс их л сонин харцаар харах ч энэ нь Сонхүнд хамаа байсангүй. Бүр сүүлдээ аргаа барж ээж рүү нь залгалаа. Ээж нь энэ мэдээг сонссон даруйдаа тэдний байгаа газарт нөхөртэйгөө хамт ирэв. Охиноо харсан эцэг эхийнх нь нүдэнд нулимс хуралдсан харагдах бөгөөд тэднийгээ харсан охин нь "Аав аа! Ээж ээ!" хэмээсээр Сонхүнийг мөрлөн тэдэнд гүйн очив.

Энгэрт нь тэврүүлсэн үедээ л саяхан мэдэрч байсан бүх айдас сандарлаа мартан тэдэнд "Та хоёр хааччихдаг юм бэ? Би та хоёрыг их удаан хайсан. Миний хөл ямар их өвдсөн гээч! Бас тэнд байгаа ах намайг нэрээр минь дуудаад байсан. Та хоёрын таньдаг хүн юм уу?" хэмээн малийсаар өгүүлнэ.

The MemoriesWhere stories live. Discover now