04.

194 40 10
                                    

[THE ENCOUNTER]
_________________________

[THE ENCOUNTER]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Min Ha-Yoon's POV




Өглөө эртлэн босож, хичээлээ ялгачхаад цүнхэндээ өнөөх камераа хийж эмээ ч мартсангүй. Өглөөний цайгаа уучхаад Хэсүтэй хамт сургууль руугаа алхлаа. Дүү нь өөрөөс нь нэг насаар л дүү бөгөөд ойрхон төрсөндөө ч тэр үү их муудалцдаг ч түүнтэй илүү дотно болохын тулд одоо хичээх болжээ.

Цүнхнээсээ камераа гаргаж ирээд "Өглөөний мэнд! Өнөөдөр бол 2021 оны 11 сарын 1-ны өдөр. Дүүтэйгээ цуг сургууль руугаа анх удаа алхаж байна. Тийм ээ Хэсү-яа?" гэхэд дүү нь "Цаашаа байгаач дээ! Ядаргаатай юм аа..." гэв.

"Аа... Тэр нойрмог болохоор их ууртай байна шүү. За тэр ч яахав өдөр бүр бурхны өгсөн бэлэг юм хойно өнөөдөр би их идэвхтэй байна аа bye bye!"

"Та юугаа хийгээд байгаа юм? YouTuber болох гээ юу?" Хэсүг асуувал Хаюүн "Хэ хэ үгүй дээ зүгээр л дараа нь үзэхэд дурсамжтай шүү дээ." гэлээ. Дүү нь "Аан юун ч сүртэй юм бэ дээ." гэж эгчдээ хэлэхэд эгч нь дүүгээ өрөвдсөн харцаар харж байснаа гэнэт толгойг нь илж "Намайг байхгүй болвол чи яана даа..." гэсэнд дүү нь гарыг нь холдуулаад "Тэгвэл би дураараа дургина даа." гэж хэлчхээд хэлээ гаргаад яваад өгөв.

Ангидаа орж ирэхэд ихэнх хүүхдүүд ирчихсэн байх агаад түүний хоёр найз ч мөн иржээ. "Өглөөний мэнд Хаюүн аа!" гэсээр А-Ин түүн рүү гүйсээр очлоо.

"Өглөөний мэнд А-Ин аа, шинэ найз хөвгүүнтэй болоо юу?" тэднийг ийн ярилцаж байхад хажуунаас нь Сонү "Тхх наад шалиг юм чинь ахиад л өөр хүн дагуулаад ирсэн чи хардаа тэнд сууж байна." гэхэд А-Ин "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаач!" гээд гарыг нь цохилоо.

Сонү ч ард "Ёоё!" гэсээр үлдэв. Би түүний заасан зүг рүү харвал нөгөө ангийн хүүхэд байлаа. Нэр нь хэн билээ?

-Сайн байна уу? Намайг Пак Жунсон гэдэг Жэй гэж дуудаж байгаарай.

А-Иний шинэ найз залуу бас ч гэж царайлаг юм аа. Би ч мөн өөрийгөө танилцуулж жаал яриа өрнүүлж байгаад тэр явав. Түүнийг ангиас гарсны дараа А-Ин "Ямар байна даа? Бүх юм нь төгс бүрдчихсэн яг миний сонирхлын залуу. Ахх." гэж хэлэхэд би нээрээ л тэр энэ удаа дурлачихсан байгааг анзаарлаа.

"Хэх А-Ин чи л жаргалтай байвал боллоо доо. Өөр юм хүсэхгүй ээ." гэхэд Сонү "Ямар эмо юм бэ? Арай түүнийг харамлаад байгаа юм биш биз?" намайг өдсөөр ингэж асуув. Би ч мөн түүнийг байдалд оруулахын тулд "Хэн нь хэнээсээ ингэж асуух ёстой билээ дээ?" хэмээчхээд суудлаа эзэллээ.

Хичээлийн дараа би камераа гаргаж ирээд үргэлжлүүлэн бичиж эхлэв. "Одоо 17:00 минут болж байна. Хажууд минь миний сайн найзууд болох Ким Сонү мөн Кан А-Ин нар зогсож байна. Нэг поз аваад үзүүлээч!" тэдэнд ингэж хэлчхээд камераа эргүүллээ. Тэд ч инээсээр поз авч бид маягласаар сургуулиас гараад алхав.

30 гаруй минутын дараа бид автобусны буудалд ирж салцгаалаа. Би ч бичлэг хийхээ больж нэг суудал олоод сууж байтал нүд анилдсаар унтаад өгөв.

Нүдээ нээгээд сэрж байтал нэг хүн "2 хоногийн дараа ахиад уулзах шив дээ." гэж хэлэх нь сонстож би тэр хоолойн эзэн рүү харлаа. "Хэх нээрээ л хоёулаа уулзах тавилантай бололтой тийм үү?" би инээмсэглэсээр түүнд хэлэв. Тэр ч мөн инээж "Чи ямар их унтдаг юм бэ? Миний мөр бүр аймаар чилж байлаа шүү." гэж надад хэлэхэд би түүний мөрийг дэрлэж унтсанаа анзаарав.



Park Sunghoon's POV



Эвшээлгэсээр автобусандаа суухад танил царай харагдаж, түүний хажууд суулаа. Унтаж байсан болохоор нь ч тэр үү сэрээхийг хүссэнгүй чимээгүйхэн сууж байтал гэнэт мөрөн дээр минь нэг зүйл уначхав. Харвал тэр толгойгоороо мөрийг минь дэрлэжээ. Царайг нь ажвал өтгөн урт сормуустай ч жижигхэн нүдтэй агаад инээхээрээ алга болдог билээ.


Үзэсгэлэн гоо гэж энэ л байх...


Түүнийг ингэж бодож байхад Хаюүний хөмсөг зангираад ирэв. Сэрэх болж буйг нь илтгэн Сонхүн ч тэр хэлэх үгээ дотроо бэлдлээ.

The MemoriesWhere stories live. Discover now