26.

119 27 0
                                    

[SECRETS THAT YOU'VE KEPT]
_________________________

[SECRETS THAT YOU'VE KEPT]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





Park Sunghoon's POV



Хичээл орж, миний Хаюүнтай өнгөрөөх цаг багассан тул Сонү, А-Ин хоёр өнөөдөр түүнийг эргэнэ байх. Тэднийг анх хараад их айгаад байсанд нь жоохон санаа зовж л байна. Гайгүй л байгаасай.

-Сонхүн аа! Хичээл орох нь гөлийгөөд байлгүй хурдлаач ээ!

Жунсон намайг дуудсаар анги руугаа гүйх нь харагдлаа. Би ч мөн амжиж анги руугаа оров. Одоо бид гуравдугаар курсын оюутан болсон, хэрвээ Хаюүн төгсөлтийн шалгалтаа өгсөн бол нөгөө хоёр найзтайгаа хамт байх л байсан байхдаа.

Ойрын өдрүүдэд миний толгойд хэрвээ гэх асуулт их хөрвөх болжээ. Хэрвээ тэгсэн бол, хэрвээ ингэсэн бол гэж бодоод л Хаюүнтай хамт байх ирээдүйгээ төсөөлөх юм. Ингэх муу л юмсан. Гэхдээ миний төсөөлөлд бүх зүйл төгс байдаг. Хаюүн эдгэрчихсэн, сургуульдаа хамт яваад л, хамт хичээлээ шөнө болтол хийгээд л... Хамгийн тэнэг нь юу гээч! Би түүнд төсөөлөлдөө хүртэл сэтгэлээ илчилж чаддаггүй.

Хаа... Хурдан өвлийн амралт болоосой. Хаюүнийг хармаар байх юм. Ядаж байхад энэ багш нарын хичээл гэж аймшигтай их юм өгөх юм даа. Тэгснээс нь болж надад түүнтэй уулзах зав цаг олдохгүй юм. Намайг санаж чадаж байгаа болов уу?


___


Арван хоёрдугаар сарын хорин дөрвөн боллоо. Хичээл амрах өдөр, чамтай удаан хугацааны дараа уулзах боломж.

-Хаюүн аа!

Чи дахиад л тэр савлуур дээр суугаад нар жаргахыг хараад сууж байна. Будуулсан үс чинь одоо алга болжээ. Бас аав ээж чинь ирчхэж. Миний хоолойг хэн ч сонсоогүй бололтой хэн нь эргэж харсангүй. Юмыг яаж мэдэх вэ гэж бодоод тэдний зургийг утсандаа буулгалаа. Аав нь түүний баруун талд суугаад гараас нь атгаж, ээж нь түүний зүүн талд нь сууж Хаюүн өөрөө ээжийнхээ мөрөн дээр толгойгоо байрлуулан дэрлэжээ.

The MemoriesWhere stories live. Discover now