11.

159 29 5
                                    

[THE MEMORIES]
_________________________

[THE MEMORIES]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Min Ha-Yoon's POV



Аа... Тэр хариу бичээгүй ч гэсэн харчихсан байх юм. Бүр явуулсны дараа л харсан атлаа юу ч бичихгүй байгаад байгаа нь миний санааг хангалттай зовоож байлаа. Дэмий бичиж үү? Зүгээр энгийн л юм бичдэг байж дээ. Ёстой тэнэг юм аа ий ий ий. Ичиж үхмээр юм!

Дин

'ЗА! 🙆🏻‍♂️'

Одоо л нэг амьсгалахтайгаа боллоо шүү. Хи хи тэр ч бас уйлахаас айхгүй байх хэрэгтэй шүү дээ. Хурдан уулзмаар байх юм аа. Хэзээ уулзалдах болоо? Тэр надаас ахиад хамт гарахыг асуух болов уу? Намайг нээрээ юу гэж боддог бол? Би зүгээр л энгийн найз нь байвал яах уу? Эсвэл зүгээр ашиглаж байвал..! Үгүй ээ! Тэр тийм хүн биш шүү дээ! Яаж ийм тэнэг юм бодож чадаж байна аа Мин Хаюүн! Би чамд үнэхээр урам хугарч байна шүү!

Хэдий Сонхүнтэй танилцаад хэдхэн хонож байгаа ч тэр муу хүн биш! Гэхдээ... Тэр өөрийнхөө талаар ерөөсөө ярьдаггүй юм байна... Надад итгэдэггүй юм уу? Овог нэрээс нь бусдыг огт мэдэхгүй юм байна шүү дээ. Байз! Би ч бас түүнд өөрийнхөө тухай нээх яриагүй. Магадгүй би итгэлийг нь олж авах хэрэгтэй байх.

'Өнөөдөр ахиад уулзмаар байна уу Сонхүн аа?'



Park Sunghoon's POV



Өө новш! Би усанд ороогүй байсан шд! Яах гэж залхуурав даа. За за одоо гялс ороход л болно шүү дээ. Тайвшир.

Нээрээ хариу бичихээ яг мартах гэж байна.

'Оки Доки!'

Хаашаа яаж явах бол? Юу ярих уу? Ямар хувцас өмсөх вэ? Үсээ яаж янзлах уу? Аах! Мэдэхгүй нь ээ!


___


Тэд товлосон цагтаа төлөвлөсөн газартаа уулзлаа. Хэн хэн нь догдолж сандарсан байгааг ямар ч хүн харсан хэлж чадахаар байв.

Хаюүн түрүүлж ам нээн "Нааш ир! Надад чамд харуулах газар байна!" гэж хэлээд гарыг нь атгаад түргэн түргэн нэг газар луу алхаж эхлэв. Сонхүн атгуулсан гараа нэг харж, урдаа инээмсэглэн алхах Хаюүнийг харлаа. Бараг л төгс цаг хугацаа бас хэзээ ч давтагдашгүй зураглал байв. Зүрх нь цээжинд нь түгшсээр...


___


Эцэст нь тэд нөгөө газартаа очсон бололтой зогслоо. Хуучны мөртлөө энгийн гэмээр зүгээр л нэг хэдэн давхар байр байв. Сонхүн гайхан "Энд яагаад намайг дагуулж ирээ вэ?" гэхэд Хаюүн жижигхэн мишээл нүүрэндээ тодруулж, түүнд хандан "Би энд гэр бүлтэйгээ амьдардаг байсан юм аа. Долоон жилийн өмнө нүүчхээд одоо л ирж байна." хэмээв. Сонхүн толгой дохисоор түүний яриаг анхааралтай гэх чинь чих тавин сонсоно.

Тэд нэг ноорхой гэх үү хүнсний дэлгүүрт оров. Гаднах нь улаан хүрэн өнгөтэй боловч олон жил өнгөрсөөр өнгө нь гандан бараг бор гэмээр болсон байлаа. Худалдагч нь ч мөн дунд эргэм насны эмэгтэй байх агаад их дуу цөөтэй хүн гэж Сонхүн таамаглалаа.

Хаюүн түүнд нэг зайрмаг авж өгсөн ба тэр нь хүүхэд насандаа иддэг байсан мөхөөлдөс байв. Амтыг нь амсаад дурсамж нь сэргэнэ.

-Би энэ дэлгүүрт бараг хайртай байж билээ. Энэ улаан хүрэн өнгөтэй шат нь уул шиг л сүртэй харагдаад өнгөнөөс нь болж их баярыг мэдэрч байдаг байжээ. Хуучин байрандаа ирсэн ч өөрчлөлт хийгдээд бараг бүгдээрээ өөрчлөгдсөн байгаа ч ганц энэ дэлгүүр л юугаа ч өөрчлөөгүй байна. Аа... Сайхан байна шүү. Дурсамжуудаа бараг бүгдийг нь саначихлаа. Өө! Тэрийг хардаа, би тэнд найзуудтайгаа зун болохоор өдөр болгон тоглодог байсан! Гэхдээ тэнд байсан савлуурыг буулгаад шинээр орлуулчхаж. Хоёулаа сууцгаая!

Түүний хэлсэн бүх үгсийг сонссон Сонхүн дотроо энэ газар өмнө нь яг ямархуу байсан талаар төсөөлж эхэллээ. Савлуур дээр нь суугаад савлуурдахад хүйтэн салхи нүүр лүү нь үлээж байвч хажуудаа байх охины инээхийг харсан түүний хацар улаа бутарчээ.

Сонхүн өнөөдөр бараг юу ч яриагүй тул Хаюүн гэнэт санаа зовон түүнээс "Уучлаарай Сонхүн аа... Би ярьсаар байгаад чамайг эвгүй байдалд оруулчхав уу?" гэж болгоомжилсон байртай асуухад нөгөөдөх нь тэвдэн "Юу гэж дээ! Харин ч чамайг ярихад би хамгаас илүү дуртай! Үг бүр чинь миний сонирхлыг татаж, илүү их сонсмоор санагддаг байхад!" гэв.

Тэр сая юу гээд хэлчхэв гэж дотроо илүү сандран толгой нь хоосорч байхад Хаюүнд гайхсан баярласан гэх мэт учир нь тодорхой бус мэдрэмжүүд төрж байлаа.

The MemoriesWhere stories live. Discover now